Сонгуулийн дүн ингэж гарна гэж бодоогүй

Хурлын їеэр Н.Энхбаяр 6-р сарын 27-ны өдөр болж өнгөрсөн сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулав. Тэрээр СЕХ-оос албан ёсны дїн гараагүй боловч одоогоор олонхийн санал авсан хүмүүс тодорхой болоод байна. Манай намаас 36, эвслээс 36, бие даагч 3, БНН-аас 1 хүн олонхийн санал авчээ хэмээв.
2000 онд үнэмлэхүй ялалт байгуулж, дөрвөн жилийн турш сөрөг хүчний дуу хоолойг боомилсон эрх баригчид энэ сонгуулийн дүнд цочирдсон нь илт байлаа. Түүнээ ч нуусангүй. Ингэж савлана гэж үнэндээ төсөөлсөнгүй. Сөрөг хүчин арав хорин хүнтэй л гарах байх гэсэн таамаглалуудыг хэвлэлүүд мэдээлж байсан. Ард түмэн ч ингэж бодож байсан учраас цочролд орох шиг боллоо. Ний нуугүй хэлэхэд сонгуулийн дүн ингэж гарах юм гэж зүүдэлж ч байсангүй. Гэхдээ бид сэтгэл санаагаар унаагүй ээ. Манай нам ялагдаж, ялж ч үзсэн нам. Хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийх л болно гэж мэдэгдлээ.
Ерөнхий сайд хэдийгээр ингэж мэдэгдсэн ч тїїний ярианаас асар их сэтгэлийн хөдлөлд автсан нь илт байсан. Тэрээр нэг ярьсан зүйлээ олон дахин давтах, хүчтэй өрсөлдөгч болох Эх орон-Ардчилал эвслийг эрээ цээргїй муулж байгаа нь гадаад, дотоодын олон сэтгүүлчдийн гайхшийг төрүүлэв. Түүнээс Танай намын ялагдсан шалтгаан нь Эх орон-Ардчилал эвслээс болсон хэрэг үү? Эсвэл таны болон танай Засгийн газрын алдаатай бодлогоос болов уу? Гэсэн асуултад тэрээр нэн тїрїїнд Эх орон-Ардчилал эвслийг бахаа ханатал муулсны эцэст Яахав, манай намын нэр дэвшигчид намынхаа мөрийн хөтөлбөр болон өөрсдийгөө ард түмэнд таниулж чадаагїй байж болох л юм. Гэхдээ л… гээд эргэж буцан мунгинах нь олон байсан.
Мөн өглөөхөн нь тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэний үндэсний телевизээр хийсэн Манай нам энэ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн мэдээлэл сонсогчдыг нэлээд бухимдуулсан бололтой. Харин хэвлэлийн бага хурлын үеэр намын дарга Н.Энхбаяр ноён Д.Идэвхтэнийг Албан ёсны дүн гараагүй байгаа болохоор бүрэн дүүрэн зөвшөөрч чадахгүй гэж хэлсэн нь л арай өөрөөр ойлгогдсон байх хэмээн хэцүү байдлаас нь эвтэйхэн мултарч амжив.
МАХН эрх барьж байсан дөрвөн жилийн хугацаандаа зөвхөн ялалтыг авч байсан. Харин энэ удаа ард түмэн ийн тавилаа. Yүнийг тэд ийнхүү хүлээн авав.
/Өдрийн сонин, 2004-6.29, 160/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button