Бие даагчид намтайгаа хамт байхаа илэрхийлсэн

Дээрээс шахалт дарамт ирсэн учраас ийм шийдвэр гаргасан гэж уг тойргийн хорооныхон хариулцгаасан гэнэ. Сонгуулийн хорооны дарга Ж.Ядамсүрэн ч өөрөө бас хүнд байдалд байгаа юм шиг байна лээ гэж М.Энхсайхан дарга ярьж байлаа.
Ер нь цаашдаа олон тойрог дээр янз бүрийн оролдлогууд гарах бололтой гэж тэр хэлж байсан. Магадгүй ийм шийдвэр гаргахад тус тойрог дээр Эх орон-Ардчилал эвслийн нэр дэвшигч Лу.Гантөмөртэй өрсөлдсөн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Энхбаярын оролцоо байсан байхыг үгїйсгэх аргагүй гэлээ. Дараа нь тэрээр сэтгүүлчдийн асуултадхариулав.
-Бие даагчид танай намын харьяалалд орох уу?
-Оролгүй яахав. Намтайгаа ямагт хамт байхаа тэд илэрхийлсэн байгаа.
-Эвсэлд орж буй гурван намаас аль нь хэдэн суудал авсан бэ?
-Ерөнхийд нь л яриад байгаа болохоос биш ялгаж үзээгүй юм байна. Эх орон-МАШСН-аас 5, ИЗН-аас 3, бусад нь АН-ынх байна.
-Дорнодын 18-р тойрог дээр дахин санал тоолох гэж байгаа гэдэг нь үнэн үү?
-Тус тойрогт эвслээс нэр дэвшигч Ж.Батхуяг 109 хүний илүүгээр ялсан байгаа. Ер нь эмзэг, санал ойролцоо байгаа тойрог бүр дээр эрх баригчид будлиан хийх гэж оролдож байна. Иймд сэтгүүлчид та бїхэн анхааралтай, сэрэмжтэй байгаарай гэж захъя. Санал хураалт давтагдах учиргїй гэж хэлмээр байна гэлээ.
Санал хураалтыг нь хїчингїйд тооцсон 76-р тойргийн сонгогчид нэлээд хүчтэй эсэргїїцэл илэрхийлж байгаа бололтой. Тэд тойргийн хороон дээр өчигдөр цуглаан зохион байгуулжээ. Эх орон-Ардчилал эвсэл ч үүнийг зүгээр хараад суухгй гэдгээ илэрхийлж байлаа.
/Өдрийн сонин, 2004-6.29, 160/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button