Түүхийн шаргал хуудас дээр шинэхэн бэх үлдээсэн таны тухай

Төвөг гээд түүний амьдралыг хэн ч сонирхоогүй. Тархи толгойдоо ямар харьцуулалт хийж, зүрх сэтгэл нь юунд тэмүүлэх болсныг тоосон хүн ер алга аа. Улстөрчид өнгөрсөн хоёр өдөр уурлаж шарлахан, ууж хөөрсний шалтгаан нь өнөөх хөлс нь бурзайсан хэн ч бишүүд. Сонгогчид шинэ зууны Монголын туүхийн хүрдийг огцом эргүүлж, огт өөр өнгө будаг хаяж орхилоо. 2004 оны зургадугаар сарын 27-ны өдөр хуудас цаас аваад бяцхан тэмдэглэгээ хийх зуураа их түүхийн хуудсыг шажигнатал эргүүлж чадсанаа Та мэдсэн үү?
Та 1990 онд зуун хувь гэсэн тодотголтой амын албат байлаа. Удаах сонгуулийн явцад өөрийг чинь 95.60 хувь хэмээн албан ёсоор тэмдэглэж үлдээв. 1996 онд дээрх статистик яльгүй багасаад, өөрөө нүцгэн тоо, ирц илэрхийлэх шалдан хэмжүүр хэвээрээ л байсан шүу дээ. 2000 онд бол савладаг хоч авснаа санана уу? Эдний ирц, идэвх муудлаа гэж загнуулснаа ч мартаагүй биз. Хачин хачин сонголт хамаагүй хийснийхээ хариуд тархи толгойгүй ходооднууд болтлоо муу нэр зүүсэн.
Тэгсээр өөртөө итгэж, үнэлэх чадвараа ч гээсэн байх аа, зайлуул. Сонгогчийн жижигхэн үнэмлэхээ дуугүйхэн атгаад, энд тэндээс зохицуулах дарга цэргээс аяндаа эмээдэг совинтой болсон Та харин өнгөрсөн ням гаригт ямар хэрэг тарьж орхив оо?
Хувьсгал хэмээх аймаар зүйлийн талаар сурах бичгээс л уншсан гэв үү? Тэгвэл дарвуулт хөлгийн залуурын ард суучихжээ гэж өөрийгөө төсөөл. Залуураа энә удаа гайхалтай сайн эзэмшсэн харагдах чинь. Хайрга элснээ удтал зоогдсон хөлгийг их далайд гаргах хүч бяцхан биед тань байсан аж. 2004 оны УИХ-ын сонгуулийн өдөр Монгол нутагг хувьсгалын дайтай үйл явдал болсон. Түүнийг сонгогч гардан хийсэн. Энэ зууны түүхийн хуудас дээр шинэхэн бэх тодров. Сонгогч та бидний үзэгний үзүүр Монголын төрийг анх удаа тэнцвэрт харьцаатай, буруу зөвийн зааг нь ямагт торгон ирмэг дээр дэнжигнэх хурц тод гэрэл дор авчрав.
Хувьсгалыг Д.Сүхбаатар, С.Зориг нар тэргүүлж, их эзэн хаад
төрийг төвхнүүлсэн тухай сонсч бид дасчээ. Тэмүүжин эх нутгаа нэгтгэн төрөө бэхжүүлж, Чингисийн Монголыг дэлхийн түүхэнд үлдээжээ. Үүнтэй тэнцэх их салхи хорьдугаар зуунд мән хоёронтоо үлээв. Тусгаартогтнол, эрхчөлөөний төлөө үйлсийг улстөрчид манлайлж үндэсний баатар болон бидний дунд мөнхөрсөн байх юм.
Тэгвэл улс төрийг уудам орон зайд гаргасаи сонгогч энэ удаагийн хувьсгалын буруутан болов. Цаашид чадварлаг залуурдах эсэхийг та мэд. Бид бас хариуцлага үүрнэ. Yзэгний үзүүр хөдөлгөсөн хүн бүрт энэ хамаатай.
Дахиад дөрвөн жил хаалт тусгаарлалт ихтэй төр дор амьдрахыг сонгогчид хүссэнгүй. Тэдний хүсэл зориг УИХ-д хүчний шал өөр харьцаа авчирч, сонгодог парламентийн үйл ажиллагаанд суралцах шаардлага тулгалаа.
Төрт ёс төлөвших эвтэйхэн гараа юм биш үү. Бас эвгүйтэж бужигнавал сонгосон, сонгогдсон хамтдаа унах давалгаат далайд хөвоөд орчихов. Өнөө муусайн хуудас дээр үлдээсэн бяцхан тэмдэгпэлийв үнз өртгийг бодолцох цаг иржээ. Улс төрийн хоёр том хүчнийг тавь тавин хувиар дэмжсэн юм бол мөн ийм тэнцүү хувилбараар засаг, төрөө сонгож ажиляуулах гэсэн хэрэг. Тус тусынхаа мөрийн хөтөлбөрийг зүтгүүлж, туурга тусгаар ажиллаарай гэж сонгоогүй юм биш үү.
Арай бодитой, нэгдсэн хөтөлбөр боловсруулаад, дундаасаа танхимаа бүрдүүлье гэвэл буруутаж унахгүй нь лав. Тавь, тавь гэдзг хамтдаа ачаа үүрье гэсэн үг. Сонгогч ингэж зохицуулжээ.
(өнөөдөр 2004.06.29 151)