Сонгогчид тэнцвэртэй парламент хүсч байж болох

Сонгуулийн ерөнхий хорооны мэдэгдсэнээр, сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн 1.5 сая иргэний 80 орчим хувь нь саналаа өгсөн нь өөр хаана ч байхгүй өндәр үзүүлэлт. Францаас даруй гурван дахин том нутагтай энэ улсад сонгуулийн хэсгүүд өглөөний 07.00 цаг гэхэд үүдээ нээснээр сонгууль эхэллээ. Сонгууль можаритар системээр явагддаг. 2000 оны сонгуульд 50.5 хувийн саналаар МАХН УИХ-ын 76 суудлын 72-ыг авчээ. Энэ удаагийн сонгуульд парламентад суудалтай АН, МАШСН, ИЗН эвсэл болон оролцлоо. Эвслийн нэр нь Эх орон-Ардчилал. Улс төрийн таван нам албан бус эвсэл байгуулан сонгуульд оролцож, 76 хүний нэрийг дэвшүүлсэн юм. Эрх баригч МАХН өнөөгийн парламентын гишүүн 44 хүнийг дахин нэр дэвшүүллээ.
Оройн 22 цаг гэхэд сонгуулийн санал авах байрууд үүдээ барьж, санал тоолох ажил эхэллээ. 39 суудал авсан нам олонхи болж, Засгийн газраа эмхлэх эрхтэй. МАХН сонгуульд ялсан ч дангаараа олонхи болж, Засгийн газраа байгуулахад суудлын тоо нь дутах бололтой. Сонгуулийн санал тоолсон шөнө эрх баригч нам урьдчилсан дунгийн талаар албан ёсны мэдээлэл өгсөнгүй. Эх орон-Ардчилал эвсэл урьдчилсан байдлаар 40 орчим суудал авсан байх магадлалтай байна. Сонгуулийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Нэргүй Ямар нэгэн байдлаар албан ёсны дүн мэдээ өгөх боломж алга. Бүх мэдээг авч амжаагүй байна гэлээ. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Ардчилсан эвсэл урьдчилсан байдлаар ялсан байж магадгүй. Гурваас дөрвөн тойрогт байдал тодорхойгүй байна гэж АРР өгсөн яриандаа дурджээ.
Олон хэсэг дээр санал өгөх хүмүүс урт дараалал үүсгэжээ. Сонгуулийн хорооны ажилтан Иштод Сонгогчдын идэвх өнгөрсөн сонгуулийнхаас илүү байна. Өнөөдөр нэг нам дангаараа эрх барьж байгаа учраас сонгогчид тэнцвэртэй парламент хүсч байж болох юм хэмээн Ройтерт ярьжээ,
Сангийн сайдасан Пунцагийн Цагаан Сөрөг хүчин 76 суудлын ойролцоогоор тал хувийг урьдчилсан байдлаар аваад байна гэлээ.
Ерөнхий сайд Намбарын. Энхбаяр өөрийн тэргүүлдэг нам нь шинэ парламентад одоогийнх шигээ дийлэнх олонхи болно гэдэгт эргэлзэж байгаа юм. Тэрбээр Миний бодлоор энә нь боломжгүй юм. Гэхдээ бид муу ажиллалаа гэсэн үг биш. Нөхцөл байдал 2000 оныхоос өөр байна хэмээн ярилаа. Сонгогчид дахин итгэл үзүүлсэн тохиолдолд бүтээн байгуулалт, ядуурлыг бууруулах зэрэг ажлаа үргэлжлүүлнэ гэсэн юм. Сонгуулийн ерөнхий хороо албан ёсны дүнг даваа гаригт зарлана.
(өнөөдөр 2004.06.29 151)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button