Нэгэнт тогтчихсон юм хэмээх үзлээс нууц товчоо-гоо салга…

Тоон үнэн, үгийн үнэний монгол хосолдуулга гэдгээрээ Дангааршлын үнэ цэнт бүтээл болох Монголын нууц товчоо (ред Ш.Гаадамба. УБ.УХГ. 1990 он) ном нь эдүгээ, барих суурь бүтээл гэдэг нь, уншигчдад хүлээн зөвшөөрөгдсөн шинэ хэвлэл билээ.
Иймд төрийн Хөх номыг хийхэд оролцох түмний нэг, энэ номоо уншигч нь тул, эөв сайхан хэвлэлийг ёсчлон билиглэж, хурдан түргэнийг үл шахамдуулахын учир төрийн бодлогод нийцсэн сургамж санаа, уялга үг, он цагийн хронологи, ордны найруулга өвөрмөц бичвэрт нь оруулсан алдаатай нэлээд зүйлийг хасч, төөрөлдсөн утгат уг хэллэгийг зөв жигдлэн засч, хэвлэхэд тус болуужна хэмээн нэгэнт тогтчихсон юм гэлцэх хуучин үзлээс нууц товчоогоо салгасан цөөн баримт сонордуулъя бид.
ГУРАН САРД БИЧИЖ ТӨГСГӨВ
Өүлэн эхийн аягалагч (хондагч) цочтол үг хэлдэг. Сэчлээч өнчин хөвүүн гэгддэг СОЧИ-ийн тэмдэглэснээс үүдэж, отчихаан ТОЛУЙ эцгийн бүрэн түүхээ 1228 оноос цэгцлэн 1252 оны хар хулгана жилийн гуран / гур төллөх/ сард дуусгасан. Монголын нууц товчоо (Цаашид. МНТ гэнэ) тооллын хувьд Хүяньны тоололтой юм. Ингэж холбогдох зарим жишээнд, 1155 оны Жамух таван үеийн бичлэг дутуу, 1177 онд Мухулай, Тэмүүжинтэй танилцсан гэх энэ хэсэг бол байр олсон гэхэд зөрчигддөг. Хожмын судар номд гардаг Оюут сэцэн (гэгдэх) Сочи, Цагаадай нар 1242 онд нэгэн дор хорлогдсон нь баримт юм. Домгийн гэмээр өгүүлэмж зөрчигдөж байдаг. Юлөй, Чу мэргэн хоөрыг нэг хүн баймаар ойлгуулавч, 149д Чингис хаантай 1215, 1218 онуудад уулзуулж, салгуу өөр, өөр үүрэг хүлээлгэж байх нь анхаарах зүйл. Монголын нууц товчоог ард олондоо дэндүү ойртуулж өрх гэрийн гал хойморьт тахиулж чадсан гавьяа нь академич Ц.Дамдинсүрэнг Төрийн Хөх номын анхдагчид орох хэмжээнд боловсруулан хүн хүнд бариулснаар, бэлтгэгдэхэд тоон үнэн чухал бөгөөд, тэрхүү ном бичигдсэн үнэн нь хуран биш, Гуран сард гэдэг нь тодорхой билээ.
УТГА ӨВГӨН, ҮГИЙН ТАЯГАА СОЛЬДОГГҮЙ
МНТ-г бүрдүүлж, уйгаржин монгол, монгол крилжин үсгүүдээр хэвлүүлсэн билээ. Монголын нууц товчоо (1228-1252)-г дээдэлсэн тэр төр хэзээ гарч ирнэв, тийм цаг дор монголчуудын тусгаар тогтнол гэрчлэгддэгийг дэлхий мэдсээр он уджээ.
Монголчуудын нууц түүх хэмээн үе үе хоригдож байхад нь Алтан товч (Лувсанданзан), Хөх судар (В.Инжинаш) зэрэг төр ёсны залгамж, бүтээл дэлхийд Монголыг гэрчилж байлаа.
Дотроо Мөнх тэнгэрийн үзэлтэн нарыг агуулдгаараа адлагдан яллагдаж, уншигчид нь нэрлэж зориглохгүй тийм хавчигдмал цагийн нэн шинэхэн үөийн түүхийг гэрчилсэн жишээ нь бас л Монголын нууц товчоо (1947) юм. Үг хэллэгийг нь аль ч үед эртнийх хэмээн хасч, ардын хууч яриа, хаадын тооллыг нь засварлаж, социалист төрийн гэгдэх зохиогчийн бүтээлд хэт ойртуулан өдгөөчлөх бодлогод өртөн утга нь гажсан, эсвэл илрүүлэх үг, хэллэг нь солигдсон зэрэг нь дараах засвар оруулахыг шаардаж байна.
Үүнд Далай (нэгдүгээр зүйл) гэдэг саяхны шинэ үг нэменээс хэегийн утгад, мөн өнгөт огторгуйн цэнхэр нь ТЭНгГЭР болж ТНгРИийг утгалсан, Тэнгүй их ус гэснийг Тэнгис гэж хурааж дуудлага ижилссэнээс, өөр өөр ойлголт хувирч Тэнгис далайг гэтэлж гэж хийсвэрлэгдэх зохиолын дүрслэл болсноор Сэнгүр (горхин), Хурхонаг (Хурх Ононы жибурт хөндий), Шар талд (Цэгцэрийн хээр), Долоон даваа (Гувири) гэх бусад эхүүдээс зөрдөг нэрлэлтүүд нэмэгдсэн нь тааралддаг. Болдог хэмээх нь МНТ (282 дугаар зүйл)д толгой гэдэг хуучин утгаараа илүү ойлгомжтой байдаг. Аман ярианд Долоон болдог бол Толгод юм. …Дэлүүн болдог толгой гэснээс П.Бадарч Монголын нууц товчоо (60 дугаар тал) шүлэгтээ… Болдог долоон толгойд гэж алдаж дүрслэв.
Иймд Дэлүүн толгой юу эсвэл Долоон толгод талаас нь цэгцэлмээр ээ. Маш сонирхом нь хэлэнд байдаг. Үжин (Хөх судар 152 тал) нь Эмгэ эх гэсэн дээд найруулгын үг эртнийхээрээ, байтал, сүүлийн хэвлэлд. хятад үг гэсэн тайлбар хийснийг хасах хэрэгтэй. Орчин цагийн ярианд энэ үг хүйс ялгаж Ажин болж хэрэглэгддэг билээ.
134 дүгээр зүйлд Татарын Мэгүжин сүүлт гэж гардаг нь олон хувилбараас Ц.Дамдинсурэн жигдэлеэн хэрэг боловч, зохиолын ёгт талыг дагасан дүрслэлийн үүрэг нь түүхэн эхээс холтгож байдаг билээ. Ах нь Мэхүчин сээр нэртэй, мэхлэх залилах утгат бичвэртэйг санаж, Мэхучин суүл гэвэл зөв болно.
Энэ нь сээрийн мэхнээс сүүлний мэх илүүтэйг хочилсон хэрэг. Үнэнд ахан дүүс түүхт хүмүүс байснаараа гэрчлэгдэх учиртай.
Арванхоёрдугаар зүйлд Цүхү буга гэх хууч эхээр нь авъя. Тэгвэл сая утга нь зөв бууна. Нас заасан тохиолдолд л (Ц.Дамдинсүрэн) Гунжин буга байх болов уу.
Хэлэнд төдийгүй, ном хэвлэлийн түүхэнд кириллжин монгол бичиг үсэг зохиогдсон нь МНТ-ны галиг судалгааг шинэ шатанд гаргасныг олон эрдэмтэд тэмдэглэж байна. Энэ судалгааны үр өгөөжөөс шинээр хэвлэх МНТ-нд хичээнгүйлэн тусгавал, сая олон улсад хүлээн Iзөвшөөрөгдсөн сонгомол ном болох нь ээ.
Нэгэнт тогтчихсон юм хэмээх үзлээс Нууц товчоо-гоо салгах боломж нь судалгааны шинэ баримтад хэрхэн хандахаас эхэлнэ. Галигаар жигдэлдэг дэлхийн жишгээр бол Алун, салун явдлаас буе, гуа төрх улаан хацраас Алангуа (17 дугаар зүйл), болж 4, 7-д Дува оохор, Товун мэргэн 15-д, 15-д Махалиг баяд мэн Боданчар, Хонхутан, Хадпа (й), 51 дүгээр зүйлд Хотала, 38 дугаар зүйлд МЭНгГЭЛИХ, гэж түүхэн талыг хөөж бичлэгийг нь жигдэлбэл ямар вэ?
Гэтэл 24 дугаар зүйлд Эмбүүл гэр гэж бий. Ардын ярианд Дэмбүүл ч гэдэг. Харин өмнөд аялгуунд Нэмбүүл (Ардажа-вынх) гэснээр нь олонх Нууц товчоо хэвлэж байна. Гучин-нэгдүгээр зүйлд … хий гэж эрхтний утгыг, 38 дугаар зүйлд … Хээлтэй эм гэж эх утгаар нь 43 дугаар зүйлд зүхэл биш … зүглэ хэмээгдсэн анх бичвэрээр нь эргүүлж хэвлэбэл, хийс-вэрлэлийн шинжтэй зохиомол үг хэллэгүүд нь цөөрч байгаа юм. Дөчид Жадран (Задь чу-луут) овог, Харь овог гэж нэг утгыг үе, үед ялгаагүйгээс уншигчид төөрөлддөг. Тавин тавд Хувжин морь-ийг Хурдан ухаа гэж эдүгээчпэх нь нууц товчоонд гарах олон морьдын шинжид бууралт болжээ. Монголчууд хар ботгыг өсгөдөггүй, хар морийг нэрлэдэггүй, ногоон морь гэдэг байтал, МНТ-нд гарах ярианд анхаараагүй байна.
Хар агт нэг, хар буур нэг гардаг нь бас л учир битүүлэг орсныг орчуулгад тохолгүй тодруулбал, шинэ номоор урь-дын дутууг нөхөх хэрэг. Бүртэ-г бүрти бор, Чину-г ТНгРИ-ийн оронд чоно болгож засвал уншигчдад ойртох биз. 143-т гарах хүйтэн гэдэг газар МНТ-ны олон эхэд Цачир (Баярын галиг) уул 63 дугаар зүйлд оршоосон эзэн сүлд биш … хиад аймгийн Сүрд ирж… (1990.39 дэх тал) болгож засч жигдэлбэл Л.Р гийгүүлэгч алдагддаг МИН дуудлагат үг хаягдаж, улмаар Монгол төрийн сүрд жинхэнэ утгаараа байрлах нь тэр. Утга өвгөн үгийн таягаа сольдоггүйн ухаарал ийм буюу.
ЗЭВ ДАХИН ТӨРӨВ ҮҮ
Дэлхийд өвлөгдсөн Монголын нууц товчоо (1252)-г төр хадгалж, өөрийн хамгаалалтад байлгасан үөийг бид мартаагүй явна. МНТ-г үзэх үзэл шинэчлэл гарч түүнийг Төрийн хөх ном болгох цагт яригдаж болож зөрчилт өгүүлэмж байсныг Ц.Дамдинсүрэн эрдэмтэн хүний холч бодлоор ухаарч, хүлээцтэй хандсан нь тухайн төрийн дэмжлэг авч хэвлүүлэхэд нөлөөлснийг үнэлэх хэрэгтэй. Буруу зүйл, дутуу хуудас гэж бидний хэлж болох зарим тодруулгыг шинээр хэвлэх МНТ-доо залруулъя.
Нэг зуун хорьд Боорчийн дүү … (Үгэлүн Чэрби) гэж гардаг. Гэтэл 90 дүгээр зүйлд Миний эцэг Наху баян. Би түүний ганц хүү. Миний нэр Боорчи… гэх нь тайлбар шаардсан зөрчилт өгүүлэмж мэн. Ц.Дамдинсүрэнгийн оруул-бар гэгдэхэд хүрснээрээ номд гарах 300 тайчууд үйлдлийн хувьд ялгарч, он цагийн дараалалд таардаггүйгээс бүлэг ухраах, эсвэл бүр гадагш гаргахад үгүйлэгдэхэд нь юу л бол. Гүрбэсү хатныг Найманы Таян хааны эх мэтээр Ц.Дамдинсүрэн оруупсан нь уран зохиолд бол байж болмоор дүрслэгдэвч хамаг үнэн нь түүний Инанч эцгийнх нь бага хатан л даа.
Газрын нэр мэт тогтчихеон хэллэгт Саарь хээр орно. МНТ-нд энэ дөрөв давтагддаг нь Газ-66 дугаар зүйлд …Миний хөвүүн нохойноос цочимтгой гэсэн Есүхэйн захиас нь нохойд огт холбогдолгүй далд утга илтгэнэ. 129 дүгээр зүйлд …Чоносын хөвүүдийг талан тууж далан тогоотоос буцаасан … (Хөх-Өндөрийн галиг) тухай дэлхийн судлалд нотолдог үед, Газрын нэр, Гал тогоо хоёроо хутгасан алдааг хэвлэлд давтах вий дээ. …64 насандаа 1224 онд таалал болсон Зэвийг босгон зэвеэглэж, 1231 оны туулай жилд Чавчаал боомтод байлдуулж (272) золигтсоныг уншсан хүүхдүүд Зэв дахин төрөв үү! Хэмээн асуух нь тааралдсаар байна.
Үгүй, Зэв дахин төрөөгүй тул, Шинэ хэвлэлд засч оруулах нь бүтээлд халдсан хэрэг огт биш.
ОРЧУУЛАГЧ НЬ Ц.ДАМДИНСҮРЭН
Орчуулгын бүтээлд хянан хосолдүүлагч томилогддог цагийн номын нэг нь Монголын нууц товчоо (1947)-нь| бүрэн эх юм. Хянан хосолдуулагчийн үүрэг нь хоёр номыг хооронд нь тулган илэрсэн зөрчлийг зохиогчоор засуулж байсныг тод санаж байна. Тэгвэл тэр албаны оролцоогүй хэвлэгджээ. Энэ нь нэгэнт тогтчихеон юм хэмээх үзлийн үндсийг тогтворжуу-лахад алсдаа нөлөөлсөн нь мэдээж.
Саглагар модны доор болсон явдлыг, … Хавиргат хай-лав, Өвдөгт өлтрөв (дэвхцэх) гэснийг Ц.Дамдинсүрэн Газар гэдэг үг нэмж зохиомжилсон нь …Хавирга газрыг халцартал, Өвдөг газрыг өлцөртөл (1990. 57 дугаар зүйл) болж, хүнд холбогдох утга тазарт шилжжээ. 59 дүгээрт утгын өргөлт өгөх … Өсөл өсөн, хясал хясан гэх олон хэлцийг ор хассан нь нэлээд байна. 56 дугаар зүйлд тодруулбал,
… Тэврэх чинь даваа олон давав
Уйлах тань ус олон гатлав (Козины сийрүүлэг) гэх огшсон далдлалын орчуулгыг харь-цуулбал
Тэврэх хайрт эр чинь Тэртээ давааг давав Уйлан санах эр чинь Уе олныг гатлав… (1990.36 тал) гэж байна. Иймд зохиогч талаас нь муутган чимсэн баримтуудыг одоо хэвлэх но-моос хасвал, МНТ-ны эртний эх хоцорч, эх бичвэр нь үнэнд ойртох магадлалаас үүдсэн тэмдэглэлээр нэгэнт тогтчихсон юм хэмээх үзлээс Нууц товчоогоо салгахын учирт хандав. Эх хэлээ эх хэл рүүгээ орчуулдаг тийм холоос эхлэх соёлт үндэстэнг дэлхийд гайхдаг нь Ц.Дамдинсүрэн орчуулав гэж хэлеэнд л байдаг юм.
Төр өөртөө номын хөмрөг нээлээ. Үг бүр нь алтаар үнэлэгддэг МНТ-г алтаар бүтээхээс аргагүй ээ. Энэ хөмрөгийн хөх ном Монголын нууц товчоо хэлний гүн ёроолын Мөстлөгт хоцрон харагдах Монгол үгийн хуучин сантай, хэн хүн бариад эдэлчихээргүй түүхэн санаа нь бас л нууцаараа үлдэг.
(өдрийн сонин 2004.06.28 159)