Ард түмэн их эвлэрлийн төрийг сонголоо

Д. Сугар, Т.Ганди, Ж.Гүррагчаа, С.Төмөр-Очир нарын тойрог одоогоор саналын будлиантай байгаа боловч сонгуулийн нэгдсэн дүнд төдийлөн нөлөөлж чадахгуй. Өөрөер хэлбзл сонголтын чанарт өөрчлвлт орохгуй гэсэн уг. Хуульд зааснаар бол СЕХ14 хоногийн дотор албан ёсны дүн мэдээг хэвлэлээр нийтэд зарлан шинэ төрийг танилцуулах ёстой.
Гэтэлодоогийн байдлаар МАХН сонгуулийн урьдчилсан дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан бусаар мэдэгдээд байна. Хэрэв тэд энэ байр суурин дээрээ бат зогсвол сонгуулийг дахин зарлаж, дахин санал хураахаас аргагүйд хүрч болох талтай. МАХН сонгогчдынхоо саналыг хүлээн зөвшөөрөөгүй нь нөгөө талд том сурталчилгаа болж, араншинг нь урьдчилан таах аргагуй зөрүүд монголчууд дуншиж буй дахин сонгуулиар 1996 оных шиг сонголт хийхийг үгүйсгэмгүй нөхцөл байдал бүрдэнэ. МАХН ард тумнийхээ саналыг үл тоомсорлох хэмжээнд хүртлээ ялзарчээ гэж тайлбарлах тун амархан.
Сонгуулийн дүнг намууд харилцан зөвшөөрч, сонгууль дахин зарладаггүй юм гэхэд өнөөдрийн бидний сонгосон нэг талаас хүч тэнцүү, нөгөө талаас харин ч хуваагдан тарамдсан парламент хуульд заасан 45 хоногийн хугацаанд Засгийн газраа эмхлэн байгуулж чадах уу? Хэрэв чадахгүй бол мэн л хуулийн дагуу парламент огцрох ёстой. Ялалт ялагдлын аль нь мэдэгдэхгүй сэтгэлийн хөөрлөө түр дараад нөхцөл байдлыг тандах гэж оролдьё.
Завхан, Орхон аймаг, нийслэлийн Баянгол дүүргээс ялалт байгуулж гарсан гурван бие даагч уг нь АН-ынх. Нам нь сонгуулийн өмнөхөн тэднийг хөөж туун хүндээ хөнгөнөөс өгснийг эс тооцвол АН-тай мах цусны барилдлагаатай улс. Тэднийг оруулаад АН нийт 39 суудалтай боллоо гэж узэж болох юм. Я.Санжмятав, Д.Одхүү, Р.Амаржаргал нарыг АН-ын нэр, туг, далбаа, эмблемийг хэрэглэх нь байтугай намаасаа хөөгдсөн тэрслүү этгээдүүд хэмээн М.Энхсайханы гарын үсэгтэй суржин бичгээр далайлган сонгогчдод зарлаж, өчигдөрхөн л гадуурхаж байсан бол өнөөдөр харин нам нь тэдний өмнө бөхөлзөн Бие даасан ч манай намын гишүүн хэмээн зарлаж тал засах ээлж ирэв. Учир нь хүч дэндүү тэнцвэржиж, нэг, хоёр суудлаар хэмжигдэж байгаа үед бие даагчдын гурван суудал сайдын сэнтий төдийгүй олон сая төгрөгийн өгөө авааны үнэд хүрэх нь эргэлзээгүй.
Сөрөг хүчний дөрвөн гишүүн чуулганы нээлт дээр ганц ч удаа үг хэлж чадалгүй улирч буй парламент засаглалын тэнцвэрийн тухай сонгогчдод тодорхой ойлголт өгсөн нь монголчуудын энэ удаагийн сонголтоос харагдаж байна ГЭЖГ тайлбарлажл болох юм! Гэсэн хэдий ч бидний хүоээд байсан энэ тэнцвэр, магадгүй сонгогчдын олонхийнх нь сэтгэл хангалуун хүлээж авсан сонгуулийн урьдчилсан дүн парламентын хямрал авчирч байгааг үгүйсгэх аргагүй болчихлоо.
Хамгийн эхлээд Ерөнхий сай-дуудын асуудлыгхөндье. Н.Энхбаяр, М.Энхсайхан гэсэн хоёр хүний нэр зайлшгүй энэ суудал дээр яригдах учраас олон тоон дээр хэлэв. Намынхныхаа хувьд тэд хоёулаа дарангуйлагч, ганцаар тоглогч, бас гарамгай удирдагч билээ. Аль нэгийг нь Ерөнхий сайдаар сонгохын тулд лав ширүүхэн тулалдаан болж, чухам тэр үёд намын эрх ашиг улс орны эрх ашгаас дээгүүр тавигдаж, хувь хүмүүсийн амбиц давамгайлах магадлалтай.
Улс төрийн хүчнүүд амлалтаа биелүүлэх эсэх нь сонгогчдод хамгийн чухал. Тэгэхээр энэ талаас иь парламентын хямрал ард түмний амьдралд хэрхэн бодитойгоор нөлөөлөхийгхаръя. Кампанитажлын үеэр хамгийн их ярьсан мөнгөний тухай үлгэрийг аваад үзье. Эх орон-Ардчилал эвсэл хүүхэд бүрт сар тутам өгөх 10 мянган төгрөгийнхөө тэтгэмжийн хуулийг батлуулах гэж оролдох нь мэдээж. Эвслийнхэнд амласандаа хүрдэггүй гэсэн хоч зүүлгэхийн тулд МАХН-ынхан лав гараа өргэн хууль батлахгүй. МАХН-ын амласан залуу гэр бүлийн 500 мянга, шинээр төрсен хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмж мэн иймэрхүү байдлаар гацаанд орох юм. Ард нь ард түмэн хохирно.
Гэтэл улс оронд өнөө маргаашийн халаас, хэтэвчний хэдэн төгрөгөөс үнэтэй, даруй шийдвэрлэх ёстой чухал асуудлууд, дэлхий дахинд Монголыг тодорхойлох бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хувьчлалын тендерүүд, усан цахилгаан станцуудын төсөл, Давхар иргэншлийн хууль, зайлшгүй өөрч-лөх ёстой нь удаа дараа батлагдсаар байгаа Сонгуулийн хууль гээд XXI зууны монголчуудын ирээдүйг тодорхойлох даацтай шийдвэрүүд хэлэлцүүлгээ хүлээн хөгжлийг уяж буй. Үүнээс ч өмнө яригдах Засгийн газраа эмхлэн байгуулж, Ерөнхий сайдаа томилох асуудал шууд утгаараа гацаанд орж байгааг өнөөдөр бид харж байна. Эсвэл Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын гар барилцан дугуй ширээний ард тухалж, сайдуудынхаа асуудлыг эв найртайгаар шийдэхийг хүдазХ/ШУ
Хэдийгээр бид тэнцвэртэй төрийг сонгож чадсан боловч тэрхүү тэнцвэр нь эргээд хямрал болон хувирч байгааг үгүйсгэх ганц гарц ч болохнээ үлдсэнгүй. Өнгөцхөн харвал БНН-ын дарга Буян Жагаагийн 70 дугаар тойрогт байгуулсан ялалт нэгэн цагт О.Дашбалбарын гүйцэтгэж байсан эрх, үүргийг мань эрд авчирч буй мэт боловч харин ч парламентын хямрал дунд түүний суудал мөн л юу ч биш болж үлдэх магадлал өндөр байгаа юм.
Энэ утгаараа МАХН-ын 36, эвслийн 36, бие даагчдын гурван суудал ч бас төр байгуулж, эрх барьж болдоггүй, эрх үүрэг, хариуцлага нь хангагдаагүй үхмэл байр суурийн илэрхийлэл болж хувирах билээ. Ард түмэн төрөө хяналттай байлгахыг л хүссэн. Түүнэас биш төрийн хямралын төвшинд сонголт хийхийг урьтал болгоогүй. Төр хяналттай байх ёстой юм гэдэг ойлголтыг тэдний цусанд шингээж өгсөн МАХН өнөөдрийн энэ байдлыг шууд буе утгаар нь авчирсан гэж зэмлэхэд ер илүүдэхгүй. Туе намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэний мэдэгдеэнээр Санаанд ороогүй сонголт болсон учраас хүлээн зөвшөөрөхөд хэцүү… байж болох юм. Эрх баригч хүчинд ард түмний сонголтыг хүндэтгэхгүй байх эрх байхгүй. Эвслийнхэн ч бас 2000 онд яг ийм, бүр үүнээс ч хүнд, санаанд оромгүй сонголтонд гуядуулж, түүнийг хэрхэн хүлээн авеныг бид мэднэ. Ойрын хэд хоногтоо сонгуулийн дүнг тойрсон жижиг будлиан, зарга заальхай тасрахгүй янзтай. Өмнөх сонгуулийн үеэр ч бас иймэрхүү уур амьегал зохиомол маягаар нүүрлээд байсныг санахад илүүдэх юун. Ямартай ч их сонголтын өмнө зарга заальхай төдийхөн дэндүү хямдхан, үнэ цэнэгүй сонсогддогийг улстөрчид болон сонгогчид надаар юунд хэлүүлэх.
Төр барих нь байтугай эвсэл байгуулахдаа хэд хуваагдан, эвэр туурайгаа харшуулж, эрх мэдлийн төлөө хөлөө жийлцэн булхайгаа дэлгэдэг Эх орон-Ардчилал эвслийнхэн Засгийн газар бүрдүүлэх анхны хэлэлцүүлгээс эхлээд л дахин самуурч, дотооддоо дажин зарлах-гүй гэх баталгаа ер үгүй. Үндсэндээ энэ УИХ Монголын парламентын түүхэнд байгаагүй хамгийн олон, тодруулбал МАХН, АН, ИЗБНН, МАШСН, БНН-уудаас бүрдсэн таван улс төрийн субьекгыг өөртөө багтаах 6оллоо Ардчилсзн парламент хэмээх тодотголд жинхэнэ утгаараа энэ байдал дүйж байгаа боловч үүний цаана асар том хуваагдал, үүнээс улбаатай хөгжлийг сааруулагч хүчин зүйл, амьдралын доройтлын үндэс нуугдаж байгааг олж харах тийм хэцүү биш.
Юутай ч ард түмэн сонголтоо хийлээ. Тэд эрхээ эдэлж, төрөө барилаа. Ард түмэн МАХН-аас ч, Эх орон-Ардчилал эвслээс ч итгэлээ харамласангүй, адил тэнцүү хуваав. Түмэн олны итгэлийг хэрхэн хүндэтгэхийг нь хүлээе. Магадгүй, энэ итгэлээс үнэтэй намын эрх ашиг, үл эвлэрлийн учир шалтгаа-нууд байж болох. Хэдий тиим боловч 10 гаруй жилийн турш намчирхсан хуваагдал, нам толгойтой төр, АН ба түүнээс бусад, МАХН ба түүнээс бусад гэсэн гортигоор амьдралаа зааглуулан байсан Монголын ард түмэн их эвлэрлийн төрийг хүсч байгаагаа энэ сонголтоороо илэрхийллээ. Улс төрийн амьдралд гарч байгаа энэ гэнэтийн өөрчлөлт тэдний хүсч буй их эвлэрлийн төр, эсвэл парламентын хямралыг улстөрчдөд санал болгож буй юм.
Үнэхээр МАХН болон Эх орон-Ардчилал эвсэл эх орон ард түмнийхээ эрх ашгийн тулд улс төрд зүтгэдэг үү, эсвэл хязгааргүй эрх мэдлийн төлөө юу? Энэ асуулт ч бас хариултаа хүлээж байгаа. Их эвлэрлийн төрийн төлөө амьегалах зориг улстөрчдөд маань, толгой лидерүүдэд маань байгаа болов уу?
Нэгдмэл байх үедээ дэлхийн талыг байлдан дагуулж, тархай бутархай үедээ талын жижиг омог болтлоо мөхөж байсан их түүх монголчуудад бий. Тэд өнөөдөр нам хүчин гэж туйлшралгүй шилдэг улстөрчдөө парламентад залав. Жинхэнэ ардчиллыг улстөрчдөд санал болгож буй энэ эрмэлзэл нь бодит утгаараа биелэх үгүйг ойрын өдрүүд харуулна. Парламентын хямралыг, эсвэл их эвлэрлийн төрийг сонгоцгоо, улстөрчид өө! Ард түмэн сонголтоо хийсэн. Та нарын сонгох ээлж ирлээ.
Хүссэн ч хүсээгүй ч монголчууд ардчилсан нийгмийг төлөвшүүлэх сэтгэл зүйн сахилгатай, улс төрийн боловеролтой болсныг батлах гэрч нь тэдний өнөөдрийн сонголт. Харин улс төрийн нам хүчнүүд, улстөрчид маань тэдний энэ сонголтод, энэ ардчилалд тэнцэх үгүйгээ харуулаг.
Их түүхэнд маань их эвлэрлийн он жилүүд бий. Энэ он жилүүдийг Н.Энхбаяр, М.Энхсайхан нар эргүүлэн авчирч чадах уу? Хэрэв тэд яг одоо л, энэ цаг үед үүнийг хийж чадахгүй бол төр гацаанд орж, улс орон хямарч, Монгол Улс парламентын засаглалаас татгалзахаас аргагүй байдалд хүрэх юм.
(өнөөдөр 2004.06.29 151)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button