Хэний гал хаагуур байна

Энэ жил Булган аймгийн бөхчүүд наадмын бэлтгэлдээ нэг их яараагүй бололтой. Улсын хүчтэй заануудын нэг И.Доржсамбуугаар ахлуул-сан тэд өнөөдөр л Налайхын ойролцоо байх Харзтайн амралтыг зорьж байна. Булганы нэлээд хэдэн бөх Монгол газар клубийн дэвжээнд гарч баяр наадамдаа зодоглох хүч нөөх нутгаа сэлгэ-жээ. Тэнд энө жилийн наадмын шинэ начны таамаглалд багтаж буй аймгийн арслан Ц.Цогтжаргал, Д.Азжаргап нарын таван ч залуу бөх гарсан гэнэ. Энө нутгаас мөн л начны найдвар төрүүлж буй аймгийн арслан А.Сүмбээ, Д.Баасандорж нар Булганыхантайгаа нэгэн галд гарчээ.

Увс аймгийнхан нэгдсэн
Увс нуур Баянаа аваргын зуслангийн ойролцоо долоо хоногийн өмнө гарчээ. Гачууртын шар хоолойтод аварга өөрөө морь уяж буй сурагтай. Өөрөө энэ жил зодоглох эсэх нь тодорхойгүй байна. Юутай ч уг галыг аварга А.Сүхбат толгойлон заан Б.Гантогтох, Ж.Ганболд, Б.Ганбат, Д.Бумбаяр, О.Одгз-рэл харцага Э.Батбаатар, начин Л.Цэвээн, Г.Намсрайжав, Н.Мөнхжаргал, Б.Эрдэнэбилэг, Ч.Чулуунбаатар, О.Даваасамбуу, аймгийн арслан Б.Алтансүх, Баянхонгорын Б.Батболд, аймгийн начин Насандэлгэр зэрэг хүчтэ-нүуд биөэ жагсааж эхэллээ. Харин Хэнтий аймгийн харьяат их аварга Б.Бат-Эрдэнэ маань УИХ-д хүч үзэн нэрт улстөрч Да.Ганболдыг төвөггүйхэн орхиж төрийн ордонд ажиллахаар боллоо. Тэрээр МАХН-тайгаа хамт байж, төр хууль, парламентийн нөр их ажил хийх тул бид аваргынхаа зүлэг ногоон дэвжээн дээр зүүнийг магнай-лан босох хийморьлог дүрийг дахин үзэхгүй ч байж магадгүй. Харин төрийн түшээдийн гол асарт зангиа, костьюмтай сууж, бидэнтэй л адил бөх сонирхогч болно гэхээр сэтгэлд нэг л бууж өгөхгүй юм.

Г.Өсөхбаяр аварга үндэсний баяр наадамдаа зодоглоно
Сүүж амралтын гаэарт бэлтгэл хийж байгаа Архангай аймгийн бөхчүүд Г.Өсөхбаяр аваргаар ахлуулсан. Мөн энэ нутгийн харьяат болох Д.Мөнх-Эрдэнэ арслангийн гал олон улсын хүүхдийн Найрамдал зусланд ойрхон орших Баянголд бэлтгэлээ эхлээд байгаа аж. Ийнхүү Архангайчууд хоёр салж бэлтгэл хийж байна. Харин Сүүжид байгаа Архангайчууд залуу аваргаа хүлээгээд л байгаа. Олимпод оролцох үндэсний баг бүрэлдэхүүний бэлтгэл, зохион байгуулалтын талаар сэтгүүлчдэд хийсэн мэдээллийн үеэр аварга Г.Өсөхбаяр, улсын начин Б.Одхүү, аймгийн начин Т.Энхтуяа нарыг улсын баяр наадамд барилдуулна гэж байсан бол энэ шийдвэр өөрчлөгдсөн брлолтой. Улсын баяр наадмыг дөхүүлж байж дахин хэлэлцэн шийдвэрлэхээр болсон гэнэ. Юутай ч отгон аварга маань олимпод оролцох бусад тамирчдынхаа адил Хөвсгөл аймгийн Жан-хайн амралтад бэлтгэлдээ гарсан. Уржигдар нийслэлд ирж сонгуулиа өгчихөөд буцаад явжээ. Хэдийгээр улсын баяр наадам болоход цөөхөн хоног үлдээд байгаа ч тэрээр наадмын бэлтгэлээ Жанхайгаас өөр газар буюу Суүжийн амралтад хийхээр төлөвлөсөн нь энэ. Тэрээр олимпийн үндэсний хорооноос улсын баяр наадамд барилдах эрх олгоно хэмээн найдаж байгаа бөгөөд олимп болон улсын баяр наадмын бэлтгэл ялгаатай болохоор Архангайчуудтайгаа хамт наадмын бэлтгэлээ хангахаар болсон юм
байна л даа.
Харин Д.Мөнх-Эрдэнэ арслан энэ жилийн наадамд начин болгохоор зорьж байгаа залуу бөхчүүдээ даасан. Түүний ахалсан галд шинэ начны горьдлого төрүүлж буй аймгийн арслан Р.Түвшинбаатар, цэргийн арслан Т.Мөнгөнцоож, М.Батжаргал нар байгаа юм.

Допингийн төрлийн бодис хэрэглэсэн эсэх мэдүүлэг авна
Арав гаруйхан хоногийн дараа эхлэх үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос бөхийн барилдаанд шинэ журам баталсан. Ингэснээр баяр наадамд хүч үзэх бөхчүүд 11-ний өдрөөс долоо хоногийн өмнө бүртгүүлэх болсон байна. Чухамдаа долдугаар сарын 2,3,4-нд үндэсний бөхийн өргөөнд бүртгэл явагдах нь. Бүртгүүлэхдээ допингийн төрлийн бодис хэрэглээгүй гэдгээ баталж, ам өчгөө өгөх гэнэ. Энэ нь баяр наадмын шинэ журам ёсоор допингийн төрөлд орох бодисын жагсаалтад орсон бүтээгдэхүүнийг сүүлийн гурван сарын турш хэрэглээгүй хэмээх үзүүлэлтийг баталгаажуулахад нөлөөлөх үзүүлэлт болгоно. Тийнхүү баяр наадмын дараа допингийн жагсаалтын нэр бүхий бодис хэрэглэсэн эсэхийг шинжилгээгээр тогтоон бүртгэлийн мэдүүлгэтэй нь тулгах аж.
Харин идэрчүүдийн буюу хүүдүүдийн барилдааны бүртгэл урдын адил явагдана. Энэхүү идэрчүүдэд 1988 оны долдугаар сарын 13-наас хойш төрсөн хүүхэд багтаж байна.

Олон шинэ цолтон төрөх нь ээ
Энэ жилийн баяр наадмаар гарди, харцага цол нөхөн олгох олсон билээ. Улсын заан Д.Баяраа, П.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох нарыг гарди цолын болзол хангасан хэмзэн үнэлжээ. Тэрчлэн улсын хүчит начингууд болох Ж.Авхиа, Д.Сэрээтэр, Ч.Өвгөнхүү, Б.Жавхлантөгс нарын 25 бөх харцага цолоо авах бололтой. Тэднийг маргааш 12 цагт Еренхийлвгч тврийн ордонд хүлээн авч цолыг нь гардуулна. Ийнхүү өнөө жилийн хүчит бөхийн зүлэг ногоон дэвжээ олон бөх шинэ цолоо дуудуулж зодоглох нь. Эдний дээр энэ жилийн начны тааварт байгаа цөөнгүй бөх бий. Дорнод аймгийн харьяат аймгийн арслан
Д.Цогзолдорж, Өвөрхангай аймгийн начин Т.Санчир, Д.Ганбат Баянхонгор аймгийн заан Б.Батгэрэл, Хоөд аймгийн харьяат, цэргийн заан Т.Амартүвшин, Завхан аймгийн харьяат цэргийн заан Ш.Уламбаяр, Уөс аймгийн арслан Ц.Цэдэнбамба, Ж.Алтай нар энэ жилийн наадмаар юм дуулгаж болзошгүй хзмээн бөхийн хорхойтнууд найдлага таөьж байгаа. Эдгээр эалуусын хамт чөлөөт бөхийн төрлөөр олимпод оролцох тамирчдаас хамгийн өндөр оноогоор эрхээ гардсан Өмнөговь аймгийн начин Т.Энхтуяа ч бий. Начны тааварт байгаа Булган, Архангайн бөхчүүдийг дээр дурдсан билээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button