Буянгийн Жагаа хэсэгтээ манлайлав

Энэ үеэр ажиглагчдын зүгээс ямар хуудсыг хүчингүйд тооцохыг лавласны дагуу хорооны гишүүд хуулийн дагуу шийдхээр болов. Эхний хайрцагт 2442 саналын хуудас байсныг нэр дэвшигч тус бүрээр ялгахад МАХН-ын Ц.Дашдорж 992, БНН-ын Б.Жаргалсайхан 1006, Эх орон-Ардчилал эвслийн Б.Батбаяр 434 санал авсан бол намынх нь болон нэр дэвшигчийн нэрийн эхний үсгийг дугуйлсан, сонгогч өөрийнхөө нэрийг бичсэн, эсвэл бүх нэр дэвшигчийн нэрийн өмнөх тоог дугуйлсан зэрэг 19 хуудсыг хүчингүйд тооцлоо. Харин хэсгийн хорооны дугааргүй дөрвөн хуудсыг гишүүд хэлэлцээд хүчинтэйд тооцчихно билээ. Саналын хоёр дахь хайрцагт 510 хуудас байсны 204 нь Б.Жаргалсайханыг, 198 нь Ц.Дашдоржийг 108 нь Б.Батбаярыг дэмжсэн байв. Харин гуравдахь хайрцгийн 722 саналын 349 нь Б.Жаргалсайханых 282 нь Ц.Дашдоржийнх, 188 нь Б.Батбаярынх байлаа. Гэртээ байж санал өгсөн 32 сонгогчийн ердөө ганц нь л Баабарыг дэмжсэн бол 19 нь Ц.Дашдоржид, 12 нь Б.Жаргалсайханд саналаа өгчээ. Ийнхүү 70 дугаар тойргийн 90 дүгээр хэсгийн сонгогчдын 1571 Б.Жаргалсайханыг, 1491 Ц.Дашдоржийг 731 нь Б.Батбаярыг дэмжсэн байна.