Монголын улс төр гайхашралаар дүүрэн байж мэднэ.

Харин Фоанс пресс-ээр үүнээс хойхно монголчууд энэ удаагийн сонгуульд 80 орчим хувийн ирцтэйгээр оролцох төлөвтэй байгааг таамаглан бичсэн байлаа. Бусад оронтой харьцуулахад энэ нь харьцангуй өндөр тоо болохыг ч мөн өгүүлжээ. Тэд бас Монголын ард түмэн үндэсний хувцсаараа гоёж, баяр ёслолын байдалтайгаар ирж саналаа өгдөг нь сонгуулийн энэ өдрийг ихэд чухалд тооцдогийн илэрхийлэл гэжээ. Ерөнхий сайд Н.Энхбаярыг ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай байгаа тухай тэд бас мэдээлэв. Харин BBC Монголын улс төр энэ удаа санаанд оромгүй үр дүн, гайхашралаар дүүрэн байж ч магад хэмээн дурджээ. Yүнийгээ тэгээд дөрвөн жилийн өмнө МАХН сонгуулийн дүн балмагдан гайхсантай адилтгав. Германы www.politifo.com сайтад ням гарагийн үдэш 23 цагийн үед орсон мэдээнд эрх баригч нам дахин олонхийн санал авах шинжтэй хэмээн сонгуулийн цаг агаарыг урьдчилан таамагласан байлаа. МАХН олонхийн суудал авч чадах эсэхэд байгаа тухай яьсан Ерөнхий сайд Н.Энхбаярын үгийг энэ сайт иш татжээ. Ийм зүйл байж боломгүй гэж бодож л байна л даа. Бидний буруугаас бидний үйл ажиллгааг алдаа эндэгдэлтэй байснаас болж тийм үр дүнд гарахгүй л дээ. 2000 онд өнөөгийнхөөс огт өөр нөхцөл байдал байсан юм хэмээн тэрбээр ярьсан байна. Politinfo.com сайт мөн Өнгөрсөн дөрвөн жилд бид төрд хяналт тавьж чадаагүй. Бид бол хүчирхэг сөрөг хүчин тэгээд ч үүргээ биелүүлж чадна хэмээсэн УИХ-ын гишүүн С.Оюуны хэлснийг иш татсан байлаа. Эх сурвалжууд бараг бүгд энэ удаагийн сонгуульд монголчууд онцгой идэвхтэй оролцож санал авах хэсгүүд дээр урт дараалал үүсгэж байгаа талаар мэдээлжээ. Даваа гарагийн өглөөний нэг цагийн байдлаар хамгийн сүүлийн мэдээллийг Ройтерс агентлаг цацаад байлаа. Тэд санал авч дууссаны дараа мэдээллээ илгээжээ.