Кикбоксын тэмцээн маргааш үргэлжилнэ

Дэлхийн Кикбоксын холбооноос зохион байгуулж буй Дэлхийн цомын төлөөх цуврал тэмцээн өчигдөр ийнхүү эхэллээ. Тэмцээнийг үзэж сонирхож суусан хэн бүхэнд Кикбокс нь Монголд төдийгүй дэлхийд хөгжиж буй шинэ спортын төрөл болох нь олон зүйл дээрээс анзаарагдаж байлаа. Yзэгч миний тухайд л гэхэд Кикбоксыг боксын төрөлд тооцож байсныг нуух юун. Кикбоксын тоглогч нь өрсөлдөгчөө тулаанд дуудах тоглох арга техникийн хувьд гараар нудрага зөрүүлэхээс гадна хөлөөр өшиглөх аж. Хэрэвзээ дэвжээнээ дан ганц гараараа тулалдвал торгууль хүлээдгээрээ ялгаатай юм билээ. Гэхдээ өрсөлдөгч хоёрынх нь хэн нь түрүүлж нэгнийхээ биед хүрсэн нь оноо авна. Нэг бодлын Кикбоксын техник, хурд, хөдөлгөөн нь туялзуур жадны төрөлтэй дүйцүүлж болмоор санагдсан. Өчигдрийн тэмцээний хувьд зохион байгуулж буй улсынх нь анхны гэдгийг тодотговол Монгол үзэгчдэд бүх зүйл цоо шинэ төдийгүй шинэ орон зай, онцгой сонин мэдрэмжийг төрүүлж байсан бизээ. Нөгөө талаасаа дээрх тэмцээн нь манай улсын хувьд туршлага болохын зэрэгцээ дэлхийн чанартай тэмцээнийг эх орондоо зохион байгуулж болохын эхлэл тавигдсан гэж хэлж болохоор. Дашрамд сонирхуулахад энэхүү тэмцээний талаар баримтат кино хийх Солонгосын жүжигчид иржээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button