Номин талст хамтлаг Увс аймгийг зорино
Учир нь тэд ирэх сард Дөлгөөн нуур компаний урилгаар Увс аймагт очиж тоглолтоо хийхээр болжээ. Тус компани Увс аймагт соёл үйлчилгээний 800 хүний суудалтай гадаа талбайг байгуулж байгаа бөгөөд үүний нээлтдээ Номин талст хамтлагийг урьж таван сая төгрөгөөр дуулуулахаар болжээ. Энэ талаар Дөлгөөн нуур компаний захирал Н.Батсүхээс тодруулахад Манай компани Увс аймагт байгуулж байгаа гадаах талбайн нээлтэд Номин талст хамтлаг оролцохоор болсон. Тэд таван саяар дуулна гэж байгаа ч хараахан гэрээ хийгдээгүй байна. Тус задгай талбайд зуны сард амжиж сард хоёр удаа төвийн дуучид хамтлаг дуучид тоглуулах бодолтой байгаа. Yүний анхдагч нь Номин талст хамтлаг юм гэж ярилаа.