Амьдралын ээдрээгийн хосууд хоёр тийшээ боллоо

Харамсалтай нь тэд энэ сарын 18-нд салах болсон талаараа мэдэгджээ. Солонгосчуудыг уг мэдээ их гонсойлгож байгаа бололтой. Хэвлэлийнхэн тэднээс салах болсон шалтгааныг нь тодорхой гэгч нь асуусан байна. Тэдний салах болсон шалтгаан нь гэрлэх асуудлаас болж гарсан ажээ. Одоо 34 настай Ли Бюн Хюн 22 настай хайрт бүсгүйгээсээ гэрлэхийг хүсэхэд Сун нь Эрт байна гэсэн бодолтой. Залуугийн ойр дотны хүмүүсийн ярьснаар Одоогоор нас залуу, хийх ажил, амжилтууд өмнө байна. Ид цэцэглэж байгаа үедээ байгаа болохоор гэрлэх эрт байна. Хойшлуулах хэрэгтэй хэмээн хариулсан ажээ. Зуу гаруй сэтгүүлч Лиг Японоос ирэхэд нь тосч уулзаад албан ёсны хариуг авсан гэнэ. Тэрээр Эр эм хоёр салахад онцгой тэр гэх шалтгаан байдаггүй ч заавал хэлэх хэрэгтэй гэвэл нэг шалтгаан хэлье. Энэ бол гэрлэлтийн тухай ойлголт зөрүүтэй байсных. Түүнийг үнэхээр сайн жүжигчин болно гэдэгт итгэж байна. Бас их сайн бүсгүй гэж хэлэхдээ нүдэнд нь нулимс цийлэгнэсэн гэнэ. Тэгээд тэднийг гэрлэнэ гэж найдаж байсан фэнүүдээсээ уучлал гуйсан байх юм. Одоогоор гэрлэх хүсэлгүй байгаа Сун Хю Гю маргааш нь хэвлэлийн бага хурал хийлгэж, үүнийг баталжээ. Тэгэхээр Амьдралын ээдрээ кинонд тоглох үедээ биестээ татагдсан хосын хувьд амьдрал дээр нь ээдрээ гарч, хоёр тийшээ болжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button