Ардчилсан төрийн тулах цэгийг ард түмэн авчирлаа

Энэ хариуцлага, эрх мэдэл, магадгүй эдэлж чадахгүй бол уналт ухралтыг авчрах сонголт түмэн олны итгэл, хувь тавилан дээр тогтож байгаа юм. Үнэнийг хэлэхэд Монгол Улс 1990 оноос хойш анх удаа, жинхэнэ утгаараа агуулга болоод хэлбэрийн хувьд ардчилсан парламенттай болов. Энэ түүхэн үзэгдлийг түүчээлэн алхоугай хэмээн улс төрийн лидерүүдээсээ тэд хүсэмжилж байна.
Даруухан торгон дээлээр гоёж, эрээн алчуураар толгойгоо боосон хэний маань ч буурал ээжтэй адилхан нэгэн эмээ сонгуулийи өдрийн өглеөгүүр санал хураах байрнаас нүдэндээ нулимстай гарч явахтай тааралдсан минь ердөө л хэдхэн өдрийн өмнө. Хөдөөнөөс хотод суурьшсан шилжүүлгээ хийлгэзгүйгээс түүнд саналаа өгөх эрх олдсонгүй. Өглөө эртлэн босч, цайиыхаа дээжийг төрийнхөө сүлдэнд өргөчихөөд гарсан эмээ саналаа өгч, төрөө сонголцож чадаагүйдээ ийн нулимс унагасан хэрэг. Дараагийн сонгуулийн үед амьд байгаа ч уу, үгүй ч үү хзмээн тэр өмөлзөн гоморхож, Шилжүүлэг өнөөдөртөө амжиж бүтэх болов уу гэж гэнэхнээр өгуулснээ найдлага тасрав бололтой дуугүйхэн цааш одсон. Төрөө сонголцох нь түүний хувьд хамгийн эрхэм нандин үүрэг, бас эрх. Чухам ийм л олон олон сэтгэлийн чагтага өнөөдрийн Монгол төрийг сонгов.
Гудамж талбайг дүүргэн байсан нэр дэвшигчдийн зурагт хуудсууд хаашаа ч юм алга болж, сонгуулийн өдөр хүүхдээ хөтлөн хөгшдөө дагуулан хөл хөөртэй санал хураах байрыг зорин, тэндээсээ их ажил бүтээсэн мэт бардамхан, бахархал дүүрэн гарч явсан иргэд сонголтоо нэгэнт эргэлт буцалтгүйгээр хийчихээд хэдийнэ ажил амьдралаа хөөж одсоныг өнөө би харав. Харь холоос саналаа л өгөх гэж, төрөө барилцах гэж эх нутагтаа саатсан зарим нь наадам өнгөрөөгөөд буцахаар түр тухалж, хүүхнүүд зуны гоёл хаин дэлгүүр хэсэнгээ улс төр ярьж, эрчүүд хурдны морь, хүчит бөхчүүдийн тухай дуусашгүй яриандаа мөнөөх л нэгэнт хийсэн сонголтынхоо тухай хангалуун дурсах нь амьдрал өрнөж, цаг хугацаа урсан буйг сануулна.
Гэтэл улстөрчдийн хувьд тийм биш. Тэд ард түмний асар том давалгаат сонголт юу шаардаж буйг сэхээрэх завгүй сонгуулийн синдромоор ууршиж, өөрсдийг нь сонгосон сонгогчдодоо авир гаргаж эхлэв. Ишиг эврээ ургамагц эхийгээ мөргөхөөр санаархжээ. Өдөр хоногууд улирч, нэгэнт үүргээ гүйцэтгэсэн түмэн олон эргэж харах завгүй дахиад л урагшилж, жам ёсны амьдралаа үргэлжлүүлж ахуйд улстөрчид маань зургадугаар сарын 27-ны өмнөх цаг хуагцааны тэрхэн орчилд саатсаар байгаа нь сонин.
Та нарыг ард түмэн сонгосон. Эвгүй хандлага, хөл жийлцсэн байдал, намчирхсан хуваагдлаа орхиж, эвлэрсүгэй хэмээн итгэлээ адил тэнцүү өгсөн. Парламентын нэгэн танхимд багталцан сууж.төрийг тулах багана, тулгын чулуу, өрдөх галтай байлган сахиж, улс орны хувь заяаг шийдсүгэй хэмээн сонгосон, Амьдралаа алган дээр нь тавьсан. Харамсалтай нь улстөрчид маань үүнийг төдийлөн ухаарахгүй байх шиг.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Д.Идэвхтэн Хүлээн зөвшөөрөх аргагүй сонголт… хэмээн хэл халтиран мэдэгдэж, хийсэн сонголтынх нь төлөө ард түмнийг яллах гэж оролдов. Тус намын дарга Н.Энхбаяр сонгуулийн дүнд мөнгө, эд материал, биелэх боломжгүй хоосон амлалтууд нөлөөлсөн байж болох тухай ярьж, их сонголтын дэргэд юу ч биш болох ялимгүй будлианыг ажил хэрэг болгох гэж үгсэв. АН-ын дарга М.Энхсайхан ч мән сонгууль өндөрлөхтэй зэрэгцэн МАХН руу хар, хороор дүүрэн дайралт хийхээ мартсангүй. Зарим сонин хэвлэлүүд тэдний дунд хагарлын хар чулуу цацах ажиллагаагаа идэвхжүүлж, төрийг хямралд оруулж, дундаас нь төлөг сугалахаар мэрийв. Удирдлагуудынх нь мэдэгдэж байгаагаар АН сонгуулийн эцсийн дүнг хүлээн тун ч их тэвчиж байгаа юм байх.
Тэр тэвчээрийн хэцүүг харин ард тумэн үүрч байгаа. Сонголт нь ямар үр дүнд хүрч, лидер улстөрчид найрегаар гар барилцан хэлэлцээрийн ширээний ард хэрхэн өөриймсөг суухыг тэд хүлээж байна. Гэсэн хэдий ч сонгогчдын улс төрийн мэдрэмжийг түрүүлж чимээлээгүйтэйгээ адил, улс орны энэхүү амьсгаа дарсан хүлээлтийг мэдэрч анзаарах зав улс төрийн толгой хүчнүүдэд алга.
Яавал ганц хоёр тойргийн дүнг хүчингүйд тооцуулах вэ гэж нэг нь улайран, нөгөөх нь булхайтай булхайгүй хэдэн тойргоо яасхийгзэд аваад үлдчих вэ хэмээн тарчилж байгаа нь аргагүй үнэн. Тэд энэ үйлдэлдээ ч мөн сонгогчдыг ашиглаж, ард нь нуугдахаа мартсангүй. СЕХ-ны үүдэнд улс төрийн хийрхэлтэй сонгогчид цуглан,нэгэнт хийчихсэн сонголтоо буцаах гээд л гүйж явах юм гэнэ. Болоогүй ээ бас, зарим улстөрчдөөс илүү сэтгэн, сонгуулийн шавхайд хутгалдахыг хүсээгүй сэтгүүлчдиин зүг тэднийг турхирснаар энэ зохиомол ажиллагаа үргэлжилж байх юм.
Үүгээр ч барахгүй хэвлэл мэдээллийн хэрэгелийг ашиглан сонголт биш солиорол гэж тунхаглан, сонгогчдын шийдвэртээ итгэх итгэлд нөлөөлөх оролдлого хийж байгаа нь ичгүүртэй. Голлох хоёр улс төрийн хүчнээс гарч буй энэ авир маргаантай тойргуудын хувьд ажиглагдаж байгаа. Түмнийхээ сонголтыг намын эрх ашгаас доогуур үнэлж байна гэсэн үг. Одоо энэ бүхнийг түр орхиод 2004 оны УИХ-ын сонгууль Монголын улс төрийн дотоод амьдралд юу авчирсныг сонжъё.
Юутай ч арав гаруй жилийн түүхтэй, наадам болгонд морио сойдог ч тоос үнэрлэлгүй хоцордог БНН анх удаа парламентад суудалтай болж, зүй ёсны улс төрийн хүчин болох эхлэлээ тавив. Энэ сонгуулийн дүнгээс ажиглагдаж байгаа бас нэг онцлог бол сонгогчид саналаа тарамдуулах тун дургүй байсан явдал юм. Сонгуульд нийт долоон субьект оролцсон боловч саналаа тэд хоёр том улс төрийн хүчинд хуваан өгчээ гэж дүгнэж болно. Энэ нь ард түмэн тархай бутархай жижиг хүчнүүдийг үл зөвшөөрч, эвлэрлийг эрхэмлэж буйн баталгаа юм. Тиймээс ч өмнөх сонгуулиудтай харьцуулахад тойрогтоо түрүүлж, удаалсан нэр дэвшигчдийн оноо нэлээн өндэр байгаа бөгөөд тэдний хоорондын саналын зөрүү тун бага. Өөрөөр хэлбэл сонгогчид улс төрийн хувьд боловсорч, сонголтоо нэгдмэл зорилгыг бодолцон хийх болсны нэг илрэл гэж хэлж болно.
Сонирхолтой нь УИХ түүхэндээ анх удаа таван намаас бүрдэж буйтай адил Монголын сонгуулийн түүхэнд байгаагүй олон тойргийн санал хураалтыг хүчингүй болгов. Үүнийг зөвхөн тохиолдлоор тайлбарлах утгагүй. Улс төрийн бэртэгчин, эрүүл бус байдлыг сонгогчдод нялзаан хуваалцах гэсэн нэг оролдлого хэмээн дүгнэж болох юм. Зургадугаар сарын 27-ны өдөр ажил, амралт, явдал суудлаа зохицуулан, сэтгэл итгэлээ дээжлэн төр барилцеан эрхэм үйлийг нь хүчингүйд тооцсоны төлөө тухайн тойргийн сонгогчид бухимдан хилэгнэх байдал анзаарагдаж буй.
Олзуурхмаар нь энэ бухимдлаа тэд аль нэг нам, хүчний нэрийг барьж илэрхийлэх дургүй байна. Хоёр талын хүчнийг дэмжсэн сонгогчид адилхан л хилэгнэж байгаа. Харин ч улс төрийн нам хүчнүүд, тодруулбал МАХН, Эх орон-Ардчилал эвсэл ард түмний энэ хилэгнэл дээр дөрөөлөн, тэднийг бамбай болгон ашиглаж, ард нь өөрсдөө нуугдаж эхэллээ. Хийсэн сонголтыг нь хүндэтгэлгүй няцааж, үүссэн бухимдлыг нь намынхаа тусын тулд ашиглан үл тоомсорлож буй энэ эрээгүй байдал хэд хэдэн тойрогт нэгэнт синдром болж хувирах хэмжээнд очоод байна. Сүүлдээ өөр өөрийн үзэл бодлыг хамгаалан уурссан сонгогчид талцан зодолдож ч магадгүй болов. Хэрэв сонголтыг нь хүчингүйд тооцоогүй бол ийм байдал үүсэхгүй байсан. Тэдний үнэнч сэтгэлийг ашиглан, өөрсдийнхөө дуу хоолой болгон ашиглаж байгаа МАХН болон Эх орон-Ардчилал эвелийнхэн ард нь харин аятайхан нуугдаж амжжээ.
Нуувчнаасаа гарч, ойлгомжгүй будлиантай байдлаа эцэслэх цаг иреэн юм биш үү? Энэ асуултыг ард түмэн Н.Энхбаяр, М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нарт тавих бүрэн эрхтэй.
Сонгосон төр нь зүй зохисынхоо дагуу, цаг алдалгүй үйл хэргээ эмхлэхийг сонгогчид хүлээж байна. Төрөө бид байгууллаа, та нар яагаад ажиллаж эхлэхгүй байгаа юм бэ хэмээн олон нийт нэхэл хатуутай шаардаж буй. Улс төрийн хүчнүүдийн хагарлыг эцэслэн, эвлэрлийн, их амжилтын үе эхлэх цаг ирснийг энэ сонголт харуулсан.
Серж сехөрч, туулж туйлж, өндийн босч, өвдөг нугалан бөхийсөн олон зууны түүх Монголын төрийг тулж ирсэн. Төр маань их эвлэрлийн тулгыг тулж, туургыг татан, гүрэн дамжсан бодлого болгон түшиж өдийг хүрсэн. Эв нэгдлийн туган дор жагссан тэр он жилүүдэд түмэн олон төвшин, төр хүчтэй байж чадсан билээ. Бид их эвлэрлийн боегонд тулж ирээд байна. Тулах цэгийг нь ард түмэн авчирлаа. Ялж, ялагдаж, унаж босч үзсэн түшээд маань, тодруулбал шилжилтийн хүнд хэцүү цагт үе үеийн Засгийн газруудын эмхэлүэн ажлын эхлэлийг төр барих хугацаандаа магадлан тавьсан Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын төрөө хэрхэн төвхнүүлэхийг хүлээе.
Тэд ганцаараа байхдаа хүчтэй байсан. Хамтдаа ямар байхыг нь харъя. Зөвхөн монгол түмэн бус дэлхий ертөнц, хөрөнгө оруулалт, зээл тусламж, бүтээн босголт амласан улс орнууд монголчууд төрөө хэрхэн төвхнүүлэхийг, ард түмнийхээ хийсэн ардчилсан сонголтыг улстөрчид нь хэрхэн угтахыг, үүнд бэлэн байна уу, үгүй юү гэдгийг чих тавин анхааран хүлээж буй.
Түмнийхээ сонголтыг хүндэтгэн хөмсөг атируулалгүй гар барилцаж, төрийн төлөө нэгдмэл хүчээр зүтгэх том зориг тэднээс гарах болов уу? Уг нь ард түмэн ийм л төрийг сонгосон билээ. Тэд хамгийн хүчтэй лидерүүдэд нэгэн парламентад хамтдаа зүтгэх боломж олгон, энэ утгаараа хүчирхэг төрийг сонгож чадлаа. Их хүч тарамдвал их хохирол дагуулна гэдгийг сануулах юун.
(өнөөдөр 2004.06.30 152)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button