Монголын Ардчилсан Эвслээс парламентын сонгуульд олонх болж байгаа талаар мэдээл

Хэрэв дүн албан ёсоор батлагдвал эвсэл дөрвөн жилийн өмнө алдсан засгийн эрхээ МАХН-аас авч чадах юм. Ардчилсан эвслийн төв байранд УИХ-ын гишүүн Л.Гүндалай Бид ялсан гэдэгт итгэлтэй байна гэж дэмжигчдийн алга ташилт доор мэдэгдсэн байна. Тэр Бид дор хаяж суудлын 50 хувийг нь авсан гэж нэмж хэллээ. Зөвлөлт засгийн нэг нам болж XX зууны ихэнх хугацаанд эрх барьж байсан МАХН тархай суурьшдаг, нүүдэлчин ядууралд нэрвэгдсэн 2.7 сая хүн амтай орныхоо эдийн засгийн байдлыг тогтворжууснаар хүмүүсийн саналыг авч чадна гэж найдаж байсан байх. Эх орон-Ардчилал эвсэл нь Ардчилсан нам, МАШСН, Иргэний зориг-Бүгд найрамдах нам гэсэн гурван намаас бүрджээ. Мөн сонгуульд 70 гаруй нэр дэвшигч бүхий гурав дахь хүчин байсан бөгөөд 15 нэр дэвшигч оролцсон байна. Англи боловсролтой Ерөнхий сайд Намбарын Энхбаяр Хөдөлмөрийн намын Тонни Блэйрийг шүтэн биширдэг бөгөөд компанит ажлынхаа үеэр жилийн өсөлтийг зургаан хувиар өсгөх, татвар бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, хуулийн шинэчлэл хийх, ядуурал, авилгалыг бууруулах амлалт авсан байна. Yндэсний нийт бүтээгдэхүүний өсөлт 5.5 хувь болсон нь 2000 оныхоос 1.1 хувиар л өссөн хэрэг юм. 2000 онд 8.1 байсан инфляцийн түвшинг 4.7 хувь хүртэл бууруулсан ч 2002 онд нэг хүнд ноогдож байсан 1865 ам.доллар бүр багассан ажээ. 46 настай Н.Энхбаяр Монголын зөвлөлт дэхь өрийг 98 хувиар хөнгөлүүлсэн. Харин сөрөг хүчин нь МАХН-тай ойролцоо амлалт өгснөөс гадна хүний эрх эрх чөлөөг хамгаална гэсэн заалт мөрийн хөтөлбөртөө багтаасан юм. /CNN/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button