Ням гарагийн сонгуульд сөрөг хүчин хүчтэй санал авав.

Сонгуулийн хорооны ажилтнууд одоо болтол саналаа тоолсоор байгаа бөгөөд даваа гарагийн орой гэхэд зарим дүүрэгт толлого үргэлжилж, хоёр талаас хууль бус үйл ажиллагаа явагдсан хэмээн гомдол гаргаад байгаа юм. Эцсийн дүн мягмар гарагт гарах бололтой. Өнгөрсөн даваа гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр Ерөнхий сайд Намбарын Энхбаяр сөрөг хүчнээ булхай гаргасан хэмээн буруутгав. Надад булхай гарсан тухай мэдээлэл байна….зарим нэр дэвшигчид санал худалдан авсан байна гэж байв. Мөн мөнгө санал болгож, архи өгсөн талаар мэдэгдээд авсан байна. Монголын сонгогчдын 77 хувь нь энэ сонгуульд оролцохдоо морь, тэмээ, дөрвөн дугуйтаар санал авах байранд очиж байжээ. Албан ёсоор батлагдаагүй байгаа энэ дүн батлагдвал нэгэн үеийн коммунист нам МАХН сонгуулийн компанит ажлаа давуу хийж байсан нь талаар болно гэсэн үг. Одоо Монголын улс төр сюрпирзээр дүүрэн байна. Энэ дөрвөн жилийн өмнө тус намныхны хүмүүсийг шооконд оруулсан ялалттай нь адил байгаа юм. Ард түмний хийсэн энэ сонголт нь нэг намын тогтолцоо эргэн ирэх вий гэсэн болгоомжлолоос нь үүдэн гарсан байж магадгүй юм. /BBC/
Хүч тэнцлээ..
Өнгөрсөн ням гаригт Монголд болж өнгөрсөн парламентын сонгуулийн дүн одоо болтол гараагүй байна. Гэтэл сөрөг хүчин байсан Эх орон-Ардчилал эвсэл сонгуулиар гайхалтай амжилт байгуулсан тухайгаа мэдэгдлээ. Урьдчилсан дүнгээс үзэхэд эрх барьж байсан МАХН, Ардчилсан эвсэл хоёр парламентад тэнцүү буюу тус бүр 36 суудал авч тэнцлээ. Бие даасан гурван нэр дэвшигч, Бүнд найрамдах намаас нэг гишүүн сонгогдлоо. /REUTERS/