Өнөөдөр хөдөө, орон нутагт конкурсын бүртгэл эхэлнэ.

Тиймээс Монголын их, дээд сургуулиудын консерциум, Хувийн их, дээд сургуулиудын холбоо хамтран элсэлтийн шалгалтаа авах юм. Өмнө нь улсын сургуулиуд нэг талд, хувийн сургуулиуд нэг талд шалгалт авдаг хэлбэр өөрч-лөгдөж байна гэсэн үг.
Элсэлтийн шалгалтыг улсын 23, хувийн 70 их, дээд сургууль хөдөө орон нутагт хамтарч авах учраас элсэлтийн шалгалтын хамтарсан комисс гарах юм байна. Комиссын нарийн бичгийн дарга төрийн болон хувийн их, дээд сургуулийн томилолтыг бүгдийг нь авч явах бөгөөд энэ нь томилолт алга болох зэрэг эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой юм. Мэн хувийн сургуулиуд хөдөө аймгууд руу томилолтын хуудасны хуулбарыг явуулдгаас бичиг баримт бүрдүүлэхэд төвөг учруулдаг байсан нь эцэс болж байгаа аж.
Өөр нэг шинэлэг зүйл нь элсэлтийн шалгалтын комисстой хамт хяналтын баг явах бөгөөд шалгалтын тест задрах, зөрөх зэрэг асуудал гарвал зохицуулах, сэргийлэх зорилготой юм байна.
Харин Хувийн их, дээд сургуулийн холбооны гишүүн биш сургууль орон нутагт өмнө авч байсан журмаараа тусдаа элсэлтээ зохион байгуулна.

Нийслэлд элсэлт үргэлжилсээр…
Төрийн өмчийн томоохон сургуулиуд нийслэлд элсэлтээ хэдийнэ авч эхэлжээ. Сургуулиудын үүдэнд хүүхдээ хүлээсэн эцэг эхчүүд бөөгнөрч, шалгалтын хугацаа, шалгалтад бэлтгэхэд зориулсан сургалт дамжаануудын зарыг ирийтэл хадсан байна. Мөн тухайн сургуулиас элсэлтийн шалгалтад бэлтгэн гаргасан тестийн номууд их эрэлттэй байгаа гэнэ.
МУИС энэ сарын 25-нд хууль, эрх зүйн чиглэлээр элсэлтээ зохион байгуулсан бол хоёр хоногийн өмнө олон улсын харилцааны ангид элсэх шалгалт болсон. Харин маргааш, нөгөөдөр эдийн засгийн сургуулийн элсэлт болно. Долдугаар сарын 3-нд математик, компьютер, 4-нд газар зүй, геологи, газар зохион байгуулалт, газар зүйаялал жуулчлал, уул уурхай, байгаль орчны хяналт үнэлгээ, эдэлбэр газрын эдийн засгийн кадастр, физик электроникийн чиглэлээр элсэлтийн шалгалт авна.
ШУТИС долдугаар сарын 2, 3-нд элсэлтээ авах бөгөөд шалгалтын явцыг сургуулийн гадна байрлуулсан дөрвөн том дэлгэцээр ил тод үзүүлэх гэнэ.
Хүмүүнлэгийн ухаан их сургуулийн элсэлтийн шалгалтын хуваарь өнөөдөр гарна. Шалгалтаа ийн орой зарлаж байгаагийн учир өчигдрийг хүртэл бүртгэлээ авсан бөгөөд бусад сургуулийн элсэлтийн товтой зөрүүлсэн нь энэ.
СЭЗДС Улаанбаатар хотоос элсэх элсэгчдийн шалгалтыг энэ сарын 21-нд авчээ. Эднийхэн шалгалтад тэнцсэн элсэгчдээсээ өөр сургуульд шалгалт өгөх эсэхийг асууж, дахин шалгалт өгөх хүүхдүүдэд томилолтыг нь түр зуур өгөхгүй байгаа аж. Хэрэв элсэгч дараагийн сургуулийн шалгалтаа амжилтгүй өгсөн бол эргэн ирж томилолтоо авах боломжтой юм. Энэ нь сургуулийн хуваарь зарах, дамлах зэргээс сэргийлж байгаа хэрэг гэнэ.
ЭМШУИС долдугаар сарын 2-ноос бүртгэн 5, 6-нд шалгалт авах тов гарсан байна. Бүртгэл долдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ өдрийн 18 цагаас шалгалт өгөх хүмүүсийн ху-ваарийг мэдээлнэ. Элсэлтийн шалгалт өглөөний 08 цагт эхлэх аж.
МУБИС элсэлтиин шалгалтаа долдугаар сарын .1,2. 3-нд авахаар зарлажээ. Тус сургуульд энэ жил 42 мэргэжлээр элсэлт авах юм байна.
ХААИС мөн л долдугаар сарын эхний гурван өдрийн дотор Улаанбаатар хот дахь элсэлтийн шалгалтаа дуусгана.
Харин ихэнх хувийн их, дээд сургуулиудын элсэлтиин бүртгэл энэ сарын сүүлчээс эхэлеэн бөгөөд шалгалтын хугацаа ирэх сарын 8, 9-нд болох тухай зарласан байна. Өөрөөр хэлбэл, улсын сургуулиудын элсэлтиин шалгалт дууссаны дараа хувийн их, дээд сургуулиуд элсэлтээ авч эхлэх нь.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button