Эвсэл дахин санал хураалт явуулахын эсрэг байна.

Yүнийг Ш.Батбаяр Эдгээр гурван нэр дэвшигч нь Ардчилсан намын Yндэсний зөвлөлдөх хороо (YЗХ)-ийн гишүүд бөгөөд тус хороо нь гишүүнээс хасах тухай асуулыг хурлаараа шийдвэрлэх ёстой. Сонгуулийн үеэр YЗХ цуглан хуралдах боломж байгаагүй. Тиймээс ч Ардчилсан намдаа хэвээр байгаа гэж үзэж болно гэж тайлбарлав. Мөн тэрбээр Ардчилсан намын гишүүд нь намаасаа гарах орох нь нээлттэй байдгийг дурьдаад Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын хувьд намаасаа хэзээ ч гарахгүй гэдгээ мэдэгсэн гэж тодотгов. Ардчилсан намын гишүүд сонгуульд намынхаа нэд дэвшигчидтэй өрсөлдөн бие даан нэрээ дэвшүүлсэн тохиолдолд намаас хасахыг дүрэмд заасан байдаг. Гэхдээ бие даан нэр дэвшигчдийг намаас хассан тухай тушаал төлөвлөгдөөд байсан боловч намын дарга М.Энхсайхан Хөвсгөл аймагт ажиллаж байсан тул гарын үсэг зурагдаагүй. Эх орон-Ардчилал эвслээс нэр давшигчдээ дэмжихийн тулд намаас хассан гэх мэдээлэл тараасныг бас буруутгах аргагүй хэмээн үзэж байгаа аж. Мөн хэвлэлийн бага хурлын үеэр Эх орон-Арчилал эвслээс 26 дугаар тойрогт нэр дэвшсэн З.Мэндсайхан, 61 дүгээр тойрогт нэр дэвшсэн Б.Дэлгэрмаа нар санал хураалт болон сурталчилгааны үеэр тойрогт нь гарсан будилаан маргаантай асуулуудын талаар мэдээлэл хийлээ.