Эвсэл бие даагчидтайгаа нийлээд олонхи боллоо.

Ардчилсан намын дарга М.Энхсайхан сонгуулийн гол үр дүн нь Эх орон-Ардчилал эвсэл бие даагчидтайгаа нийлээд олонхи болсон явдал хэмээн танилцууллаа. Сонгуульд ялалт байгуулсан эвслийн 39 нэр дэвшигчийн 26 нь Ардчилсан нам, найм нь Эх орон-МАШСН, хоёр нь Иргэний зориг-Бүгд найрамдах намын гишүүд бөгөөд хоёр нь эмэгтэй, гурав нь Ерөнхий сайд асан, 18 нь засгийн газрын гишүүн асан юм байна. МАХН эвсэл хоёрын сонгуулийн сурталчилгаа хийсэн аргачлал нь өөр. Эрх баригчид хэвлэл мэдээллийн хэрэгсэл, радио, телевизийн хүч түрэмгийлсэн сурталчилгаа явуулсан бол эсвэл сонгогчидтой уулзах чиглэлээр ажилласан. Бид нэр сая орчим сонгогчтой биечлэн уулзсан гэж тэрбээр хэлээд эрх баригчид ард түмний хийсэн сонголтын албан ёсны дүнг гаргахгүй саатуулж сонгуулийн үр дүнд нөлөөлж болзошгүй байгааг дуулгалаа. Хоёр тойргийн зарим хэсэг дээр дахин сонгууль явуулах асуудал гарсан нь сонгогчдын сонголтыг үл хүндэтгэсэн явдал. СЕХ үүнийг хүчингүй болгох байх хэмээн эвсэл найдаж байгаа гэж гадаадын дипломатчдад хэллээ. Зарим тойрог дээр дахин тооллого явуулж буйд санаа зониж байгаагаа мөн илэрхийлсэн. Гадаадынхан олон зүйл сонирхож М.Энхсайхан П.Цагаан нараас хариулт авч байв.
-Хувьсгалт наын байр суурьт ямар хариу өгөх вэ?
М.Э-Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэсэн Монгол ардын зүйр үг байдаг. Тэд өөрсдөө манай эсрэг сурталчилгаа их хийсэн. Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Бидэнд няцаах хэрэгсэл байхгүй тул шууд ард түмэнд хандаж байсан.
П.Ц-Эрх баригчид өөрсдөө сонгууль дуусан дуустал шударга болж байна гэж зарлачихаад сонгуулийг 100 хувь өөрийн гараар зохион байгуулчихаад сонгуулийн маргаашаас шударга бус боллоо гэсэн нь хариуцлагагүй явдал. Сонгуулийн сурталчилгааны үеэр Социнтерний ерөнхий нарийн бичгийн дарга Л.Аяала ирэхдээКоммунистууд засгийн эрхийг өгч авч чаддаггүй. Социалистууд чаддаг гэсэн. МАХН социалист мөн эсэхийг дэхийд харуулах үйл явдал болж байна. Бид ялалтаа хулгайлуулж дээрэмдүүлэхгүйн төлөө санаа зовж байна.
-Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрвөл танайх Засгийн газраа бүрдүүлэхэд ямар хугацаа шаардагдах вэ?
-Засгийн газрыг 45 хоногийн дотор байгуулдаг хуультай.
-Сонгуулийн үр дүнг хамгаалж тэмцэх үү?
М.Э-Сонгогчид 59 дүгээр тойрог дээр сонгуулийн байрны гадаа том цуглаан хийсэн. Yүнийг тус тойрог дээр ажиллаж байгаа МАХН-ын гишүүд дэмжиж байгаа. 76 дугаар тойрог дээр бас ийм үйл явдал болж байна. Бусад тойрог дээр ч МАХН булхай хийвэл ингэхийг үгүйсгэхгүй. Маргааш (өнөөдөр) 11 цагаас намын төв байрны дэргэд цуглаан болно. Бид МАХН дотроос мэдээлэл авдаг. Түүгээр бол сонгуулийн албан ёсны дүнг зарлахыг удаашруулах, ялсан нэр дэвшигчдэд тойргийн хорооноос үнэмлэх олгохыг азнах, гурван тойрог дээр дахин санал хураалт явуулах ерөнхий удирдамжтай юм билээ.
-УИХ-ын сонгуулийн 57 дугаар тойргийн дүн яаж гарсан бэ?
-Тойргийн хорооны дүнгээр МАХН-ын нэр дэвшигч ялсан гэсэн мэдээ бий . Гэвч санал өгсөн хүний тоо саналын хуудаснаас 100 гаруйгаар цөөн байгаа. Х.Хулан 78 саналаар л ялагдсан. Нэр дэвшигч өөрөө гомдол гаргаад байгаа.
-Бие дааж нэр дэвшигчдийг танайх яагаад оруулж тооцоод байгаа юм бэ?
М.Э-Р.Амаржаргал эвсэл намдаа нэг суудал авахын төлөө яваагаа хэлсэн. Эвслийн хүний эсрэг яваа минь буруу. Хэрэв би суудал авбал намдаа ажиллана гэдгээ илэрхийлсэн. Д.Одхүү, Я.Санжмятав нар бие даасан ч хэрэв ялбал намдаа байна гэсэн өргөдөл бичиж өгсөн. Бие даагчид бүгдээрээ эвслийн мөрийн хөтөлбөр туг далбааг ашиглаж сонгуульд орсон.
-Танайх ялбал Засгийн газраа парламентын гишүүн бус хүмүүсээс бүрдүүлнэ гэсэн үү?
М.Э-Парламентын гадна дотроос Засгийн газар байгуулна гэж хэлж байгаагүй. Бидний гол зорилго бол үр дүнтэй, тогтвортой засаглах явдал гэж хэлж болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button