МАХН хүнд байдалд байна

Ялалтаа тэмдэглэхээр зэхээд багтахгүй шахам хүн цуглараад байтал ялагдлын бараан мэдээнүүд хөвөрч эхэлжээ. Балмагдаж цочирдоцгоосон тэдэн дээр намын дарга, Еренхий сайд Н.Энхбаяр гэргий О.Цолмонгийн хамт очсон байна. Сонгуулийн урьдчилсан дүнг сонссоны дараа Энхбаярын тоодгор хоч хүртсэн УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж Ерөнхий сайд руугаа дайрчээ. Өчнөөн зуун сая төгрөг зарж Оросын хар РК-чид цуглуулаад түүнээс болж нам сонгуульд уналаа. Монголын ард түмэн Оросууд биш. Орос арга манайд таарахгүй гээд л бүр барьцалдаж ноцолдохдоо тулжээ. Чиний шаарыг түүх гэсээр байгаад ялагдчихлаа хэмээн намын даргадаа ял тохсон байна.
Эрх баригч намын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж хоёроос гурван тойргийг ямар ч үнээр хамаагүй эвслээс салгаж авах нь чухал. Дахин сонгууль явуулсны зардлыг Ерөнхий сайдын гэргий О.Цолмонгоор гаргуул гэцгээсэн байна. Учир нь энэ жил дахин сонгууль гаргуулах-гүйгээр шийдвэрлэж түүнд мөнгө төсөвлөөгүй билээ. МАХН-ынхан ууртай байна. Тэдэнд боож үхэх бор шидмэс олдохгүй байна. Намын Удирдах зөвлөл дээр Сонгуулийн эцсийн дүнг гаргахгүй удаа. Ард түмнээр сайн зүхүүл, залхаа. Тэгж байтал наадам гээд ард түмэн тарчихна. Анхаарал нь сарнина. Ялагдсан шинж үзүүлэхгүй бай. Радио, телевизээр мундаг байгаа юм шиг харуул. МАХН жинхэнэ дээрээ ялсан. Эвсэл сонгогчдод архи, мөнгө тарааж өөр тойр-гоос хүн зөөж ялсан гэсэн сурталчилгааг хүмүүс итгэтэл хий. Засаг, төрийг тогтворгүй болгож бүх шатандаа эвслийг эсэргүүцье гэсэн юм ярьж доодчууддаа үүрэг болгожээ. Ардчилсан хүчнийг дотроос нь хагалах ажлыг мөнгөөр зохион байгуулах тухай ч ярьсан байна. Удирдах зөвлөл дээр гишүүд нь намын дарга Н.Энхбаярт саймширч байсан ч гараад огт өөрийг хэлэлцэцгээсэн гэнэ. Ерөнхий сайдын аав Намбар, ээж Бүдханд , гэргий О.Цолмон нар нь нэг ёсондоо Удирдах зөвлөлийг гартаа атгадаг юм байна. МАХН-ын даргын ээж Бүдханд хэд хэдэн сайдын зөвлөх аж. Яамны коллег хуралдаж байхад Бүдханд гуай үүд өшигчин орж ирээд цаад өрөөнд нь суугаад сайдыг дууддаг гэнэ. Саяхан тэрбээр Улаан-Үд явж Байгаль нуурын дэргэд газар авсан байна. Тэгэхдээ Газрын албаны хоёр хүүхнийг бараа болгон авч явж да-рамтлахыг үзүүлжээ. Тэр хоёрыг дэлгүүрт орж юм үзэхэд Төсвийн та нарт ямар мөнгө байдаг юм гэж дарамталдаг байсан аж. Гэргий О.Цолмон нь бүр гэртээ хүмүүсийг дуудан дарамталдаг болжээ. Архи амсдаггүй хүмүүсийг хүртэл уу гэж шахдаг юм байна. О.Цолмон заримдаа нөхөр Н.Энхбаяртайгаа санал нийлдэг, заримдаа бүр сайд нараар нь эсрэг юм хийлгэхдээ тулжээ. МАХН-ын Удирдах зөвлөлийнхөн Нам ялагдах яах вэ. Гол нь Н.Энхбаярын гэр бүлийн дарамтаас салъя. Намын даргаа өөр хүн болгоё гэцгээж байгаа аж.
МАХН-ынхан Монгол Улсын Еренхийлөгч рүү цувдаг болжээ. Сонгуулийн дараа Н.Энхбаярын хамсаатнууд гадагш зугтахаас сэргийлэх нь чухал гэцгээж байна. Хувьсгалт намын шударга гишүүд Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат, Н.Энхбаярын гэр бүлийнхэн, түүнд үнэнч зарим сайд мөнгө хөрөңгөө авч гадагш дүрвэхээс сэргийлж хил, гаалийн асуудалд анхаарахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэх санал тавьжээ.
Сонгуульд хамгийн өндөр санал авсан Ч.Улааныг МАХН-ын даргаар сонгож Эх орон-Ардчилал эвсэлтэй байгуулах эвслийн Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулах буюу УИХ-ын дарга болгоё гэсэн санал Удирдах зөвлөлийнхөн дунд яригдаад эхэлсэн байна.
(өдрийн сонин 2004.06.30 161)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button