Б.Сэдбазар СЕХ тун хайнга хандсан

СЕХ-ны байрны өөдөөс харуулаад Шударга сонгуулийн хөлөө хөдөлгөөн гэсэн хаягтай нэг гэр барьчихаж. Тэнд байрлуулсан микрофоноор цугласан олны зарим нь үг хэлж байлаа. Зарим тойрогт маргаан гарсанд СЕХ-ынхон буруутай, Сонгогчдын саналыг худалдана вч ялсан хүмүүсийн тойрогт дахин сонгууль явуулах хэрэгтэй гэх үгс дуулдана. Мөн Эх оронАрдчилал эвслийн нэр дэвшигчид хууль бусаар сонугулийн сурталчилгаа явуулж, энэ нь МАХН-ын зарим гишүүнийг ялагдахад нөлөөлсөн гэж үзэж буй хүмүүс санал, бодлоо илэрхийлж байв. Ер нь энд үг хэлж буй хүмүүс МАХН-ын дэмжигчид гэдэг нь тодорхой байсан юм.
Шударга сонгуулийн төлөө хөдөлгөөнийг санаачлагч Хөх тэнгис компанийн захирал Б.Сэдбазартай уулзахад
-Сонгуулийг хуулийн дагуу явуулж чадаагүй учраас энэ хөдөлгөөн өрнөсөн. Бид аль нэг намын талд үйлчилж байгаа юм бш. Зөвхөн сонгуулийг шударга явуулахыг шаардаж буй юм. Сонгуулийн сурталчилгааны явцад хууль бус үйл ажиллагаа нэлээд гарсан ч СЕХ тун муу ажилласан. Бидний хүсч буй зүйл бол СЕХ ажиллагаандаа дүгнэлт хийж, зарим тойрогт дахин санал хураалт явуулах боломжийг олгох хэрэгтэй. Манай хөдөлгөөн хэвлэл, мэдээллийн бүх хэрэгслээр цацагдсан болон ард иргэдээс бидэнд ирүүлсэн мэдээлэлд үндэслэж, сонгуулийн сурталчилгааны үеэр гарсан хууль бус үйлдэлтэй тэмцэж байна. Сонгогчдын саналыг худалдаж авсан зэрэг үйлдлийн баримтуудыг энэ хөдөлгөөнд оролцож буй хүмүүсийн зарим нь өөрсдөө авчирч үзүүлж байгаа. Сонгууль бол хоёр хүний хэрүүл бус, ард түмний эрх ашигт хамааралтай, хариуцлагатай асуудал. Yүнд СЕХ хайнга хандсан. Тиймээс энэ асуудлыг улс төрийн хэдэн нам, хүчин болон СЕХ-нд найдаад орхиж болохгүй. Ард түмэн өрсдөө шийдэх хэрэгтэй. Шударга сонгуулийн төлөө хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа 70 гаруй гишүүн одоогоор ажиллаж байна. Эрх чөлөөний талбайд зохиосон цуглааны үеэр 1600 гаруй дэмжигчдын гарын үсэг цуглууллаа. Бид зорилгодоо заавал хүрнэ гэлээ.
/Өнөөдөр, 2004.7.1, 153/