Халх голын тулалдааны үнэнийг тогтоохоор Японы эрдэмтэд Монголыг зорино

Япончууд Номонхааны хэрэг хэмээн нэрлэдэг зэвсэгт мөргөлдөөн болсон газар тус улсын Засгийн газрын дэргэдэх Нийгмийн хангамжийн албаны мэргэжилтнүүд очих юм байна. Цагтаа тэдэнд эзлэгдэж байсан Монгол, Манжуурын хил залгаа нутаг болох Халх голын эргээр зэвэрсэн дуул-га, онцагийн салхинд хувхай цагаан болсон амь үрэгсэн цэргүүдийн яс энд тэндгүй хөглөрдөг гэнэ. Японы шин-жээчдийн багийн гишүүн Кэнго Вакабаяши Энэ бүхэн одоогоос 65 жилийн өмнө болсон. Бид энэ нутгийн тухай бараг мэдэхгүй учир тэндээс юу олдох талаар урьдчилан хэлэх аргагүй юм хэмээн ярьжээ. Нэлээд хугацаа өнгөрсөн боловч Азийн орнууд Японы харгис-лалыг мартаагүй байна. 2001, 2002 онуудад Японы шин-жээчдийн хэсэг энэ нутагт ажиллаж нэлээд хэдэн газраас цэргүoдийн шарилыг олсон билээ. Гэвч Монголын эрх баригчид олсон зүйлийг авч явахыг зөвшөөрөөгүй билээ. Ингээд хоёр улсын Засгийн газар нэлээд эрчимтэй хэлэлцээ хийсний эцэст зөвшөөрсөн юм. Номонхааны хэрэг гэгддэг тулалдаан Баруун Европын түүхчдийн үзэж байгаагаар дайн эхлэх эх уүсвэр нь болжээ. Учир нь энэ зэвсэгт мөргөлдөөнөөс хойш арминь Оросын цэргийг дийлэхгүй гэдгийг Японы эзэн хаан агсан Хирохито ойлгосон байна. Тиймээс ч Ази дахь Их Британи, Франц, Голландын колони орнууд руу довтлох тушаал өгчээ. Нихон Кэйзай шимбун сонины өнгөрсөн долоо хоногийн нэгэн дугаарт Японы цэргийн удирдагчид ялагдсан явдалдаа дүгнэлт хийлгүй Номонхааны хэргийг нуусан явдал нь үндэсний армийг сүйрүүлэх шалтгаан болсон хэмээн бичжээ.
Ингээд удахгүй мэргэжилтнүoд ажлаа эхэлж үнэн тогтоогдоно. Тэр үед Москва болон Токио дахь эрх баригчид бодит байдлыг нууж, хоёр тал хил дээр дайтаж байжээ. Сталины генералууд Японы цэргийг газар дээр нь дарах хүртэл ийм байдал үргэлжилеэн юм. Хүч давуу байсэн Оросын танк, агаарын цэргийн довтолгоонд бут ниргүүлж, багаар бодоход Японы 8000 цэрэг амь эрсэдсэн. Тулалдааны талбар дээр 3500 цэргийн цогцос үлдсэн гэсэн тооцоо байдаг. Япончууд Номонхааны хэрэг явдлыг дахин нягтлан үзэж тэр үед арми болон эзэн хаандаа ард түмэн ямар үнэнч байсныг мэдсэн. Тэдний армийн зарим хэсгүүд нь эцсээ хүртэл тэмцэж, зарим офицер нь амиа хорложээ. Нэлээд хэдэн цэрэг оросуудад бууж өгсөн байна.
Энэ хэрэг явдлаас хойш Японы цэргүүдэд нэр төрөө баран ялагдаж байснаас амиа хорлох нь дээр хэмээн номлох болсон гэдэг. Иймээс ч дайны үед япончууд ямар ч утгагүй эсэргүүцэл үзүүлж, хүмүүсийг үй олноор нь хороож байв. Оросууд Японы хэдэн мянган цэргийг олзлон авсан бол холбоотны цэргүүд хоёр гуравхныг баривчилсан гэдэг.
Номонхааны хэрэг явдлын үеэр олзлогдсон япончууд өнөөдрийг хүртэл амьд, Монголын алслагдсан нутагт амьдарч байна гэсэн цуу яриа сүүлийн үед Японд газар аваад байна. Тэд айж, ичсэндээ 1945 онд нутаг буцаагүй гэнэ. Эзэн хааны армийн цэргүүд өнөөдрийг хүртэл амьд сэрүүн, Монголд байгаа гэдэгт би итгэхгүй байна. Гэхдээ амьд үлдсэн хүн байвал нутагт нь авчрахыг тулд чадах бүхнээ хийнэ хэмээн Вакабаяши ярьжээ.
(өдрийн сонин 2004.07.01 162)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button