Дархан хүний ноён багаж нь алх, дөш

Энд тавигдсан бүтээлийг харахад музейд хадгалаастай байдаг эртний эдлэл шиг нарийн, ховор чамин хийцтэй боловч хурц гялалзсан өнгөтэй, өөрөөр хэлбэл, шинэ цагийн бүтээл гэдэг нь харагдаж байлаа. Жишээ нь бидний сервиз гэж ярьдаг аяга тавагны иж бүрдлийг гадуур нь мөнгөөр бүрсэн нь их л өвөрмөц харагдсан. Мөн хаш чулуун иштэй мөнгөн савхыг 12 жилийн амьтны дүрстэй тавиурын хамт хийсэн нь нэлээд шинэлэг санагдлаа. Түүнээс гадна ган төмрөөр хийсэн эмээлийн иж бүрдэл, их гарын алт, мөнгөн аяга суурийн хамт, төрөл бүрийн бүрмэл бурхан, лааны суурь, олон угалз бүхий монгол гутал, мөнгөн эмээл, хазаар, ташуур, дөрөө гээд маш их үнэт эдлэл орсон бүтээлүүд дэлгэгджээ. Энд үзсэн бас нэг сонин зүйл бол Занабазарын эдэлж хэрэглэж байсан дарханы дөшийг танхимын хойморьт залсан байлаа. Үүнийг доорхи тайлбараас нь уншаагүй бол дэш гэхээсээ илүү гоёмсог жижиг ширээ мэт харагддаг юм билээ. Дэш ийм гоёмсог байдаг гэжүү хэмээн үзэсгэлэнд оролцож буй Чингэлтэй дүүргийн дархан Б.Мягмарсүрэнгээс сонирхоход Тэгэлгүй яахав энэ дөшийг ингэж залсан нь олимпоор бол бамбар нь гэсэн үг. Дархан хүний ноён багаж нь дэш, алх хоёр юм шүү дээ. Энэ хоёрын хүчээр л бид ямарч металийг номхруулж хүссэнээ хийдэг. Дархны дөшин дээгүүр алхаж болохгүй, сууж болохгүй зэрэг хатуу ёс бий. Тиймээс их ариун тунгалаг эд. Зарим үед дөшийг толь болгон ашиглсан ч болно. Би зургаан үеийн дархан хүн. Миний аав дөшиндөө нүүрээ харж сахлаа зулгаадаг байсан хэмээн тайлбарласан юм.
Дархчуулын ур чадвар сайжирчээ
Тус үзэсгэлэнд нийслэл болон хөдөө орон нутгаас ирсэн 20 гаруй уран бүтээлчдиин 200 орчим бүтээл тавигджээ. Үзэсгэлэнд тавигдсэн бүтээлүүдийг шашны зан үйл, гэр ахуй, чөлөөт уран бүтээл гэсэн тврлөвр шалгаруулж байр эзлүүлэх аж. Энэ талаар зохион байгуулагч Ц.Алтангэрэлээс тодрууллаа.
Энэ тавигдсэн бүтээлээс дүгнэлт хийхэд сүүлийн найман жилд манай дархчуулын ур чадвар, сэтгэлгээ эре сайжирсан байна. Үзэсгэлэнд оролцогчдыг шалгаруулж алтан, мөнгөн гэрэгэ олгоно. Олон дархчуулыг хамруулах зорилгоор бүх аймгуудад урилгыг тараасан ч одоогийн байдлаар арав орчим аймгийн дархчуул ирсэн байна. Үзэсгэлэн долоо хоног үогэлжлэх үчраас бусад нь маргаашаас ирэх байх гэлээ.
Энэхүү үзэсгэлэнд таван эмэгтэй дархан оролцож байгаа бөгөөд тэдний нэг С.Туяатай уулзаж шинэ бүтээлийнх нь талаар сонирхлоо.
Тэрээр Зоос гоёл компанид ажилладаг байсан бөгөөд одоо хувиараа гэр бүлийнхээ хүнтэй хамтран дарх хийдэг аж. Тэд утсан сүлжмэлийн аргаар дарх хийхдээ мэргэшсэн бөгөөд захиалга их ирдэг гэнэ. Зоос гоёл-д ажиллаж байхдаа нөхөртэйгөө хамтран Улс төрийн товчооны тэргүүлэгч Ж.Батмөнхийн 60 насны ойд зориулж их гарын мөнгөн аяга, гоёлын савны хамт хийж байжээ. Мөн Ж.Гүррагчааг сансарт ниссэний хүлээн авалтын ууцан дээр тавих хутаг, сэрээг хийсэн байна.
-Таны хийсэн энэ иж бүрдэл их өвөрмөц юм. Үүнд хэдий хэр мөнгө орсон вэ?
-Үүнийг Монгол дархан-2004 үзэсгэлэнд зориулж хийсэн. Нөхөртэйгөө ярьж байгаад гал тогооны хэрэгсэл хийе гэж шийдсэн юм. Хийцийн хувьд утсан сүлжмэл аргаар гурван сарын турш хийсэн. Нийтдээ 1 кг бОО грамм мөнгө орсон.
-Нэг килограмм мөнгө ямар үнэтэй байдаг юм бол. Нийтдээ хэдэн төгрөгийн мөнгө орсон бэ. Үүн дээр хийсний өртөгөө нэмэхээр энэ иж бүрдэл ямар үнээр зарагдах вэ?
-Нийтдээ 700 гаруй мянган төгрөгний мөнгө орсон. Мөнгөний орцноос гадна хийц гэж маш нарийн зүйл байгаа. Ямар ч дархан дээр очиход хугарсан мөнгөн бөгжийг 500 төгрөгөөр гагнадаг. Тэгвэл энэ иж бүрдэлд 2000 гаруй гагнаас орсон байгаа. Тэгэхээр чамгүй л үнэ хүрэх байх.