24, 59 дугаар тойргийн зарим хэсэгт дахин санал хураалт явуулахаар болов

Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн 18 (Улиастай) хэсгийн хорооны нарийн бичгийн даргын гарын үсэггүй хуудсаар санал /453хуудас/ авсан, 22 дугаар (хуучнаар Оросын цэргийн хотхоны орчим) хэсэгт санал авах явцад 100 хүний нэрийг жагсаалтад орхиж бичсэн зэрэг зөрчил гарсан нь Сонгуулийн хуулийг зөрчсөн гэж үзээд эдгээр тойргийн хорооныхон өчигдөр хуралдаж гэж үзээд дээрх хоёр хэсэгт дахин санал хураалт явуулахаар болсон байна. Мөн 79 дүгээр тойрогын зарим хэсэгт сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн хэд хэдэн зөрлүүд гарсан тул тухайн хэсгүүдэд дахин санал хураалт явуулах тойргийн хорооны шийд гарсан билээ.
Сонгуулийн Ерөнхий хороо өчигдөр дээрх асуудлаар хуралдаж УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн хорооны тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн байна. Харин УИХ-ын сонгуулийн 76 дугаар тойргийн хорооны тогтоолыг хүчингүй болголоо.
УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн 48 дугаар хэсэгт санал хураалт хуулийн заалтыг ноцтой зөрчсөн тул санал хураалт дахин явуулах тухай Өвөрхангай аймгийн МАХН-ын хорооны Сонгуулийн штабаас СЕХ-нд гаргасан гомдлыг бас авч авч хэлэлцэв. Уг тойргийн хорооны тогтоолыг хүчингүй болгож, УИХ-ын сонгуулийн хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу тус тойргийн 48 дугаар хэсэгт дахин санал хураалт явуулахыг тойргийн хороонд даалгав гэж СЕХ-ны Хэвлэлийн төлөөлгч мэдээлсэн байна.