Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиас

Сонгуулийн ерөнхий хороо намуудын авсан суудлын тоо, УИХ-ын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлнэ. /39 дүгээр зүйлийн хоёр/
Сонгуулийн хэсэгт явуулсан санал авалтыг сонгуулийн тойргийн хороо дор дурдсан тохиолдолд хүчингүйд тооцно.
а.Гал, усны аюул зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаас буса нөхцөлд өмнө зарласнаас өөр байранд, түүнчлэн шилжигчдын саналыг битүүмжилж авснаас бусад тохиолдлд өмнө зарласнаас өөр өдөр санал авсан
б.Санал хурааж эхэлснээс хойш саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, хуульд заасан цагаас өмнө нээсэн
в.Сонгуулийн хорооны гишүүн буюу сонгогчдод хүч хэрэглэн дарамт үзүүлсэн аливаа үйлдэл нь сонгогчийн санал, сонгуулийн дүнг гажуудуулахад хүргэсэн.
г.Сонгуулийн хорооны гишүүд бусад байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хууран мэхлэх зэргээр сонгуулийн хуулийг зөрчсөн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн.
Санал авалтыг хүчингнүй болсонд тооцвол энэ тухай сонгуулийн тойргийн хорооны шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин санал авна. Дахин санал авах шийдвэрийг сонгуулийн тойргийн хороо гаргана. Уг шийдвэрт дахин санал авах байр, өдрийг заасан байвал зохино. Дахин санал авалтыг ажлын өдөр явуулж болно. Санал авалтыг хэсгийн хэмжээгээр хүчингүй болгосонд тооцосн бол тухайн хэсгийн нийт сонгогч, саналын тодорхой хайрцагт хураасан саналыг хүчингүйд тооцсон бол уг хайрцагт саналын хуудсаа хийсэн сонгогчдыг дахин санал авалтад оролцуулна.
Дахин санал авах ажлыг дуустал ухуулга сурталчилгаа хийхийг хориглоно. /40 дүгээр зүйл/
Тойрогт дахин сонгууль явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргана.
Дахин сонгуулийг тухайн сонгуулийн тойрогт сонгуулийг хүчингүйд тооцсон шийдвэр гарснаас хойш 30 хоногийн хугацаанд явуулна. Шаардлагатай бол сонгуулийн тойрог, хэсгийн хороог шинэчлэн байгуулах, түүнчлэн УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх зэрэг уг сонгуулийг бэлтгэн явуулах ажилд энэ хуулийн холбогдох заалтыг баримтална. /41 дүгээр зүйл/
УИХ-ын сонгуулийн талаархи аливаа маргааныг Yндсэн хуулийн цэц, шүүх, сонгуулийн хороод хууль тогтоомжид заасан харьяалал, журмын дагуу шийдвэрлэнэ. /43 дугаар зүйл/
/Өнөөдөр, 2004.7.1, 153/
Монгол улсын Их Хурлын Сонгуулийн хуулиас
Наймдугаар бүлэг.
40 дүгээр зүйл. Сонгуулийн хэсэгт санал авалтыг хүчингүйд тооцох, дахин санал авах
1.Сонгуулийн хэсэгт явуулсан санал авалтыг сонгуулийн тойргийн хороо дор дурдсан тохиолдолд хүчингүйд тооцно.
а/гал, уены аюул зэрэг хүн-дэтгэн үзэх шалтгаанаас бусад нөхцөлд өмнө зарласнаас өөр байранд, түүнчлэн шилжигчдийн саналыг битүүмжилж авснаас бусад тохиолдолд өмнө зарласнаас өөр өдөр санал авсан,
6/санал хурааж эхэлснээс хойш саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, хуульд заасан цагаас өмнө нээсэн,
в/сонгуулийн хорооны гишүүн буюу сонгогчдод хүч хэрэглэн дарамт үзүүлсэн аливаа уйлдэл нь сонгогчийн санал, сонгуулийн дүнг гажуудуулахад хүргэсэн,
г/сонгуулийн хорооны гишүүд, бусад байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ хэтрүулэх, хууран мэхлэх зэргээр сонгуулийн хуулийг зөрчсөн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн.
2.Санал авалтыг хүчингүй болсонд тооцвол энэ тухай сонгуулийн _тойргийн хорооны шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин санал авна. Дахин санал авах шийдвэрийг сонгуулийн тойргийн хороо гаргана. Уг шийдвэрт дахин санал авах байр, өдрийг заасан байвал зохино. Дахин санал авалтыг ажлын өдөр явуулж болно. Санал авалтыг хэсгийн хэмжээгээр хүчингүй болгосонд тооцсон бол тухайн хэсгийн нийт сонгогч, саналын тодорхой хайрцагт хураасан саналыг хүчингүйд тооцсон бол уг хайрцагт саналын хуудсаа хийсэн сонгогчдыг дахин санал авалтад оролцуулна. Дахин санал авах ажлыг дуустал ухуулга сурталчилгаа хийхийг хориглоно.
41 дүгээр зүйл. Тойрогт сонгуулийг хүчингүй болсонд тооцох, дахин сонгууль явуулах
1.Тойрогт явуулсан сонгуулийг Сонгуулийн ерөнхий хороо дор дурдсан тохиолдолд хүчингүйд тооцно.
а/тойргийн нийт сонгогчийн 50 хувь нь санал авалтад оролцоогүй,
б/энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу явуулсан дахин санал авалт мөн хүчингүй болсон нь тойргийн сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн
2.Тойрогт дахин сонгууль явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргана.
3. Дахин сонгуулийг тухайн сонгуулийн тойрогт сонгуулийг хүчингүйд тооцеон шийдвэр гарснаас хойш 30 хоногийн хугацаанд явуул-на. Шаардлагатай бол сонгуулийн тойрог, хэсгийн хороог шинэчлэн байгуулах, түүнчлэн Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх зэрэг уг сонгуулийг бэлтгэн явуулах ажилд энэ хуулийн холбогдох заалтыг баримтлана.
Монгол улсын Yндсэн хуулиас
Гучин гуравдугаар зүйл
1.Ерөнхийлөгч дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ
1/Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцеон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ,
2/Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг, аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг, хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах,
Монгол Улсын Их хурлын тухай хуулиас
9 дүгээр зүйл. Улсын Их Хурлын анхдугаар чуулган
9.1.Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг Улсын Их Хурлын сонгууль явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж товлон зарлана.
9.2.Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар дараахь зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ
9.2.1.Улсын Их Хурлын шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх;
9.2.2.Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох;
9.2.3.Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүн, дарга нарыг сонгох;
9.2.4.Ерөнхий сайдыг томилох;
9.2.5.Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах;
9.2.6.Засгийн газрын гишүүдийг томилох.
9.3Улсын Их Хурал шаардлагатай гэж үзсэн зохион байгуулалттай холбогдсон бусад асуудлыг анхдугаар чуулганаар хэлэлцэж болно