Yерийн улмаас есөн хүн амиа алдлаа.

-Эрдэнэсант суманд үер буусан юм уу?
-Тийм ээ. Тус сумын Батхаан уулын ойролцоох газарт үер буусан. Энэ газар нь сумын төвөөс 30 гаруй километрийн зайтай.
-Yерийн улмаас хүн амиа алдсан гэв үү?
-Есөн хүн нас барсан. Одоогоор найман хүний цогцос олдоод байна. Тус газарт Төв аймгийн гамшгаас хамгаалах ерөнхий штабын аврах ангийнхан ажиллаж байна.
-Хичнээн мал үрэгдсэн юм бол?
-Yерийн үеэр сумын цахилгаан тасарсны улмаас одоогоор тодорхой мэдээлэл авч чадахгүй байна. Өчигдөр 16 цагийн мэдээллээр 300 гаруй толгой мал хорогдсон байна.
-Цаг агаарын аюултай үзэгдэл болох талаар нутгийн иргэдэд урьчилж мэдээлж байсан уу?
-Мэдээлж байсан. Гэсэн хэдий ч ийм харамсалтай явдал тохиолоо гэв.
Малчид ард иргэдэд ойрын хоногуудад нутгийн төв болон зүүн хагаст усархаг бороо орох төлөвтэй байгаа тул болзошгүй үер, усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button