24 тойрогт дахин санал хураана гэсэн нь иргэдийн эсэргүүцэл дээр тос нэмэв.

Иргэд эрх баригчдад сонголтоо хүндэтгэхийг шаардаж жагсаал цуглаан хийж байгаа. Эх орон-Ардчилал эвслийн нэр дэвшигчдийн саналыг будилантуулахыг улайран оролдож байгааг эсэргүүцэн ард түмэн Бидний саналыг хүлээж авахгүй байж, МАХН-ынхны хүсэлтээр бидний сонголтыг хүчингүй болгуулах гэж байна гэж эсэргүүцэж байна. Сонгуулийн 24 дүгээр тойргийн 48 дугаар хэсэгт санал хураалт дахин явуулах хүсэлтийг МАХН-ын нэр дэвшигч Д.Сугар гаргажээ. Тэрбээр ард түмний сонголтыг үл хүндэтгэн Сонгуулийн 24 дүгээр хорооны зургадугаар сарын 29-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигч З.Энхболдод олгосон түр үнэмлэхийг хүчингүй болгох хүсэлт тавьжээ. Энэ хэсэгт МАХН-ын дарга нарын тушаалаар явуулын хайрцгаар санал авах ажил цагаасаа хоцорч эхлэн хуульд заасан цагаас хойш хэсгийн хороон дээр ирсэн. Тухайн үед нь хэсгийн хороо хуралдаад явуулын хайрцгийн саналыг тооллогод оруулахаар шийдвэрлэсэн. Тус тойрогт Эх орон-Ардчилал эвслийн нэр дэвшигч Зандаахүүгийн Энхболд ялалт байгуулан, тойргийн хорооны шийдвэр гарч, УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардан аваад байгаа.