Хүн аалз-2 кино Монгол болоод дэлхий даяар зэрэг гарлаа.
Энэ талаар Улаанбаатар синема компаний дэд захирал Н.Зориг хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. ТэрээрДэлхийн кино урлагт сүр дуулиантайгаар хөл тавьж буй уг киноны нээлтийг нэгэн зэрэг хийх болсноороо Монгол улс анх удаа дэлхийн урлагтай хөл нийлүүлэн алхаж байгаа нь бидний хувьд онцлог үйл явдал болж байна хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр ярилаа. Хүн аалз кино нь дэхий даяар хамгийн их ашиг орлого олсон кинонуудын есдүгээрт багтдаг аж. Тус киноны нээлт өнөөдөр 19 цагаас Тэнгис кино театрт болох бөгөөд хүүхэд, том хүн ялгаагүй 1500 төгрөгийн үнэтэй аж. Уг кино сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд өдөр бүрийн эхний кино насны ялгаагүй 1500 төгрөг, бусад цагуудад том хүн 2500, хүүхэд 2000 төгрөгийн үнэтэй аж. Дашрамд сонирхуулахад киноны үеэр хүн аалзын хувцастай залуучууд үзэгчдэд үйлчилж хүүхдүүдэд сюрприз барих гэнэ.