Монгол цэрэгт ч аюул тохиолдохыг үгүйсгэх аргагүй

Харин Сөүл Энэ бол боломжгүй зүйл хэмээн мэдэгдсэний дараа Багдадын ойролцоох газраас уг Солонгос залуугийн толгойгүй цогцос олдсон юм. Өнгөрсөн бямба гарагт Туркийн гурван иргэнийг Tawhid and Jihad хэмээх бүлгийнхэн барьцаанд авсан гэдгийг Арабын Аль Жазира телевиз мөн уламжлав. Тэд мөн л мөнгө төгрөг эд агуурсыг нэхэлгүй Туркийн компаниуд Америкчуудын гар хөл болон Иракт үйл ажиллагаагаа явлахаа зогсоо гэсэн шаардлагыг тавиад байгаа аж. Энэ гурван Турк иргэний амь нас хэрхэх нь одоогоор тодорхой бус байгаа бөгөөд Туркийн засгийн газар энэхүү шаардлагыг хэрхэн хүлээн авч, шийдэхээс шууд хамаарна. Хэрвээ шаардалгын хариу арга хэмжээг яаралтай авахгүй бол дээрх гурван Турк иргэн Ким Сун-илийн нэгэн адил болох нь ойлгомжтой юм. Турк улс Иракт цэрэг оруулаагүй ч агаарын баазаа эвслийн цэргийн хүчинд ашиглуулах зэргээр бас бус туслалцаа үзүүлдэг юм байна. Мөн Аль Жазира телевиз (дашрамд хэлхэд бараг хэн ч мэдэхгүй шахам байсан энэхүү телевиз нь дэлхийн худалдааны хоёр ихэр цамхаг сүйрснээс хойш алан хядагчдын мэдээ мэдээллийг дамжуулдаг ганц суваг болж тэр хэмжээгээрээ тун ч олон үзэгчтэй болон бусад томоохон сувгуудтай адил хэмжээнд олноо танигдсан билээ) нэр нь бүл мэдэгдэх нэгэн зэвсэгт бүлэглэлийн шаардлагыг бас дамжуулсан байна. Түүнд АНУ-ын тэнгисийн явган цэргийг барьцаалсан гээд Иракийн хоригдлуудыг суллахгүй бол олзны хүний толгойг авна гэсэн байна. Зөвхөн Америкчуудыг бус гадны улс орнуудын иргэдийг барьцаалах болсон, дээр дурьдсан гурван шаардлага бүгдэд барьцаалсан хүнийхээ толгойг авна гэж мэдэгдэж байгаагаас үзэхэд лалын зэвсэгт бүлэглэлүүд Иракт энхиийг сахиулах үйл ажиллагаа явуулж буй улс орнуудад бэлэг барьж эхэлсэн бололтой. Манай улс ч гэсэн уг энхийг сахиулах үйлсийг дэмжин оролцож байгаа, цэрэг цуугаа хүртэл явуулчихсан байгааг эрх биш та мэднэ. Тийм ч учраас манай улсын цэргийг барьцаалаад Иракаас цэргүүдээ татаж ав гэх шаардлагыг тавьж мэдэхийг үгүйсгэх аргагүй байна. Тус улсад цэргээ оруулаагүй байгаа Турк улсын гурван иргэнийг барьцаалчихсан юм чинь цэргээ оруулсан манайд аюул учрах магадлал бүр ч өндөр шүү дээ. Ирак дахь цэргүүдийн аюулгүй байдлын талаар Батлан хамгаалах яамны хэвлэл мэдээллийн ажилтан хошууч Б.Дамдинсүрэнтэй холбогдоход Өдөр тутам байнга холбоо барьж сонор сэрэмжтэй анхаарал болгоомжтой байхыг хэлж захиж байгаа. Манай улсын энгийн иргэн тэнд байдаггүй нь олзуурхууштай гэсэн юм. Ямар ч байсан манай улс цэрэг эрсдээ анхааралтай сэрэмжтэй байж, шаардлагаа өндөржүүлэхийг захисан бололтой. Гэхдээ Ирак дахь цэрэг эрсийнхээ талаар үүнээс ч илүү анхаарал санаа тавихад илүүдэхгүй болов уу. Одоо Иракт эцэг эхийн хайртай 113 хүү алба хааж байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button