МАХН сонгуулийн санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэв

МАХН-аас УИХ-ын энэ удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн хэсэг гишүүд тус тусын тойрог дээр эвслийнхэн хэрхэн хууль бус ажиллагаа явуулсан талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэдний хэлснээр бол өрсөлдөгчид нь сонгогчдын саналыг худалдаж авах оролдлого хийж, мөн сонгогчдыг автобус, машинаар олноор зөөж санал өгүүлж байсан зэргээс болж хувьсгалт намын нэр дэвшигчид сонгогчдын олонхийн саналыг авч чадаагүй гэж үзэж байгаа юм байна. Тиймээс эвслийн зүгээс гаргасан зөрчлийг бүгдийг нь баримтжуулж, СЕХ-нд гомдол гаргаад байгаа гэж ярилаа.
-Энд олон иргэдийн саналыг худалдаж авах арга хэмжээ зохион байгуулагдсан. Төрийн үйлчилгээний компани усаа түгээгээд явж байхад нь хажуугаар нь үнэгүй ус түгээх арга хэмжээ авсан. Бугуйн цаг олноор иргэдэд тараасан. Гурил өгч байна, үрийн төмс өгсөн. Архи тараасан, мөнгө өгсөн.
-Завхан-Уул аймгийн хэмжээгээр нийт 15 мянган хүн санал өгөх ёстой байсан. Yүнээс 3000 гаруй хүн нь санал өгөөгүй, оролцоогүй байгаа юм. Гэтэл гаднаас зөвхөн нэмэх хуудсанд бичигдсэн сонгогчдын нэрсийн жагсаалтаар нийт 1800 гаруй хүн нэмж орж ирсэн байна. Энэ 1800 гаруй хүн хаанаас ирэв гээд дотор нь ангилаад үзэхээр 80 шахам хүн нь Улаанбаатараас очсон хүмүүс байж байна.
Сонгуулийн санал хураалтын дүнг нийтэд зарлахгүй сунжирч байгаагаас хүмүүсийн бухимдал, улс төрийн талцал дээл цэгтээ хүрээд байгаа. Хэдийгээр манай сэтгүүлч сонгуулийн дүн ямар шатандаа яваа, маргаантай асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар лавлахаар очиж байгаа боловч СЕХ-ноос зөвхөн сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй гэсэн хориг тавьсан байна.
-Зарим маргаантай тойргуудад дахин санал хураалт явуулах эсэх талаар өчигдөр, өнөөдөр СЕХ-ны хуралдаанаар авч хэлэлцэж байна. Yүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди СЕХ-ны дарга Ядамсүрэнг хүлээн авч уулзахдаа Ард түмний сонголт бол эцсийн шийдвэр. Yүнд ямар нэгэн нөлөө болон засвар байх учиргүй гэж анхааруулсан. Ерөнхийлөгчийн зөвлөмжийг хүлээн авч СЕХ өнөөдөр 59-р тойрог болон бусад маргаантай тойргууд дээр дахин санал хураалт явуулах эсэх асуудлыг дахин авч хэлэлцэж байна. Өнөөдрийн энэ хуралдаан ямар шийдвэр гаргах талаар бид тодруулахаар СЕХ-н дээр ирсэн боловч харамсалтай нь биднийг дотогш нэвтрүүлэхгүй байна. Санал хураалтаас хойш өнгөрсөн 5 өдрийн турш сонгуулийн санал хураалтын дүн ямаршуухан байгаа талаар бид сурвалжлахаар СЕХ-н дээр олонтаа ирсэн боловч харамсалтай нь бидэнд сурвалжлах боломжийг олгосонгүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button