Дизель түлшний үнэ нэмэгдлээ

-Yйлдвэр худалдааны яамнаас энэ тухай мэдээлэл хийж зохих албаныхантай нь уулзаж хэлэлцсэний дүнд шатахууны үнийг нэмүүлэхгүй болсон тухайгаа албан ёсоор зарлаж байсан билээ. Харамсалтай нь яг сарын дараа буюу өнөөдрөөс эхлэн Юкас буюу Монголын ганц зах зээлийн ганц нийлүүлэгч үнээ нэмснээ зарлалаа. Yйлдвэр худалдааны яамныхны хэлэлцээ нэг сарын хугацаатай байсан нь харамсалтай. Юкасын албан ёсны төлөөлөгчийн газрын Юн трейд үнэ нэмсэн шалтгаанаа одоогоор тайлбарлахгүй байна. Гэхдээ одоохондоо үүнд хариулт өгөх захирал нь эзгүй байгаа гэнэ. Ямар ч байсан дизелийн түлш 1 л нь 30 төгрөгөөр нэмэгджээ. Улаанбаатар хотод гэхэд л 68 мянган тээврийн хэрэгсэл байгаагийн 75-80 хувь нь дизелийн түлшийг хэрэглэдэг байна. Энэ хэмжээний үнийн нэмэгдэл хүмүүст мэдэгдэж эхэлж. Дараа нь үнийг даган ямар ч бүтээгдэхүүн нэмэгдэх хандлагатай. Зах зээлийн үнийн нэмэгдлээр тооцвол хэдийнэ нэмэгдэх байсан үнийг 1 сар хэлэлцээний шугамаар болсны дараа яах аргагүй ингэж нэмэгдэж байна.