Малын хулгайтай тэмцэх бие даасан хууль гарчээ

Сүүлийн 5 жилд улсын хэмжээнд бусдын өмчийг хулгайлах гэмт хэрэг 60,7 мянга бүртгэгдсэний талаас илүү хувийг малын хулгай эзэлсэн байна. Цаашид ч хууль тогтоомж муу учир ихсэх байжээ. Малын хулгайн ихэнхийг нийтэд нь авч үзэхэд 81.4 хувийг бэлчээрээс нь туучихсан гэсэн дүн гарчээ. Харин энэ нь хариулга муугаас болж гарч байгаа юм. Тиймээс малчдад өөрсдөө давхар сайн малаа харж хандах асуудал гарч байгаа юм.
-Малын хулгайтай тэмцэх тэмцлийг эрчимжүүлэх энэхүү шаардлагын үүднээс УИХ-ын 2004 оны 5.14-ний өдөр мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай бие даасан хуулийг баталсан. Энэ хуулийг 2004 оны 7.1-нээс эхлэн улс орон даяар мөрдөж хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан өнөөдөр уулзалт ярилцлага хийгдлээ.
Хууль гарах нь гардаг, гэхдээ хуулийг хэрэгжүүлэх талаар манайхан дор үзэлтэй. Тиймээс энэ тал дээр ч зохих байгууллагууд нь анхааралтай ажиллах хэрэгтэй. Ингээд та бүхэндээ шинэ хуулиас дурдъя. Отрын мал болон тууврийн мал бүртгэл бүртгэх, алдуул малыг бүртгэх мэдээлэх, бод малыг улсын хэмжээнд нийлүүлэх, тамгын сүлжээнд хамруулах, мал мах бэлтгэхэд заавал гарал үүслийнх нь гэрчилгээ олгох, мал мах бэлтгэхэд төвлөрсөн цэг бий болгох заалтууд эхний шатанд хэрэгжих юм байна. Ямартай ч 5-р сарын 5-нд батлагдсан хууль маань өнөөдрөөс эхлэн хэрэгжлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button