Баабар ална гэж заналхийлсэн үү

Харамсалтай нь уг нийтлэлийг түүний заналхийлсэн сэтгүүлч бичээгүй бөгөөд Батбаяр 4 жил лааз өшиглөж, дахиад 4 жил дэмий шүгэлдэхийг ч үгүйсгэх аргагүй. Баабар өөрөө Сангийн сайд болно гэж эвслийнхийг сандаргахгүй нь лав. Эсвэл бичиг цаасны ажил сонирхож Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд болохыг хүсэж магадгүй гэсэн сураг дуулдав гурван өгүүлбэр л тэнд байгаа юм. Баабар өөрөө хэвлэлийн хуудсаар дамжуулан бусдыг хамгийн ихээр доромжилдог нэгэн билээ. Лааз өшиглөсөн гэж бичсэний тухайд Баабар лааз өшиглөж яваа зураг бүхий рекламаараа орон даяар алдаршсаныг уншигч, үзэгч түмэн санаж байгаа байх. Эвслийнхэн сонгуульд ялж, бүх эрхийг авах боллоо хэмээн омогшихдоо тэр ийнхүү ажлаа хийж яваа сэтгүүлчийг заналхийлэв үү, ямартай ч хууль хяналтын байгууллага анхааралдаа аваасай гэсэндээ Өнөөдөр сонины Баабарын бусдыг ална, заналхийлнэ гэснийг мэдээлж байгаа юм. Өнөөдөр сонины редакци гэсэн байна.