Нохойн махааар хоол хийдэг цайны газар

Сонгинохайрхан дүүргийн Их нарангийн задгайд суух 19 настай нь Гантулга нь сарын өмнөөс нохойн махны ченж болжээ. Ченж хийдэг тэрээр өөрөө нохой алдаггүй, хоёр хөрш нь алдаг. Түүнийг нь хямдхан авч цайны газруудад бөөнддөг. Тэр дундаас нь хэдэн төгрөг унагадаг байжээ. Цайны газрууд ч мэдсэн мэдээгүй өөрсдөө идэхгүй бусдад үйлчлэх учир авчихдаг гэнэ. Харин дүүргийн замын цайны газрын ажилтан сарын өмнө Гантулгаас мах авчээ. Харин түүнийг нохойных гэж мэдээд галд хийсэн байна. Гэтэл хэрэг дээрээ хэргээ мартан дахин нохойны махаа үүрэн зарах гэхэд нь барьж авчээ.
-Мах үнэтэй болсон учир хямдхан учраас 10-аад кг-ийг авсан. Очоод үзсэн чинь нохойны мах байсан. Уг нь ямааны мах гэж авсан.
-Иргэд болон махан бүтээгдэхүүн хийдэг, үйлчилдэг зоогийн газруудад анхааруулж хэлэхэд хаанаас яасан нь мэдэгдэхгүй шулсан мах, махан бүтээгдэхүүнийг болж өгвөл шинжилгээний бичгийг нь үзэж харж худалдаж авах хэрэгтэй. Дээрээс нь хэн бэ гэдэг нь мэдэгдэхгүй эдгээр улсууд янз янзын мах хямдхан зарах гэж байгаа бол цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж зохих шинжилгээ шалгалтуудыг зааврынх нь дагуу хийлгэж эрүүл хүнсээр иргэддээ үйлчилмээр байна гэдгийг сэрэмжлүүлмээр байна.
Хэрэгтэнг дахин хаагуур бөөнөдөж байна, хэрэв та хараад танивал танд нийлүүлсэн бол Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хандаарай.
-Махны үнэ өсч байгаатай уялдуулж нохойн махыг их зарж байна. Тиймээс мал эмнэлэг, ариун цэврийн шинжилгээний бичиг, гэрчилгээг үзэж харж цайны газар эрхэлж байгаа улсуудад сэрэмжлүүлж байна. Нохойн махыг хэрэглэхдээ мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангасан нөхцөлд тэжээгээд зориулалтын газар нядалж хүнсэнд хэрэглэдэг. Гэтэл манайд тийм байдал байхгүй. Зүгээр гадуур явж байгаа нохдыг алаад л цайны газруудад хямдхан үнээр өгч байгаа учраас хүмүүс их авч байна.
Гэхдээ монгол нохдод галзуу гэх мэтийн үүр байдаг тул идвэл эдгээр өвчнийг тусна гэсэн үг гэнэ. Харин үнэхээр нохойн махны ченж болъё гэвэл тусдаа аж ахуй эрхлэх хэрэгтэй юм байна.