Мотоциклийн жолооны курс албан ёсоор нээгджээ

Сүүлийн хоёрхон сард мотоцикль гэгч энэ унаанаас нэг хүн амиа алдаж, олон арван хүн бэртсэн. Эдгээр асуудал нь мотоциклийн жолоочтой шууд холбоотой юм. Дүрэм журмаа мэдэхгүй, үнэмлэхгүй хүүхдүүд энэ унаагаар зугаацах болсон нь ихээхэн аюултай болж байгаа гэнэ. Энэ аюулаас урьдчилан сэргийлж Дору айтс мото клубээс хямд үнэтэй мотоциклийн курсийг явуулах болсноо өнөөдөр мэдэгдлээ. 15 хоногийн хугацаатай явагдаж үнэмлэх талонтой болгох гэнэ. Дээрээс нь жолооч моторт дугуйныхаа гэрчилгээг биедээ авч явбал тааралдсан цагдаа болгоноос зугтаах шаардлагагүй болох нээ.
-Мотоцикль унаж сургах, дүрмийн дадлага эзэмшүүлэх дадлагатай багш нар байгаа. Өнөөдрөөс эхэлж хичээл эхэлж байгаа.
Тус курсийн явуулах үйл ажиллагааг Замын цагдаагийн газраас дэмжсэн асуудал нь тус курсийг зохион байгуулагчдад ихээхэн үүрэг хариуцлагыг үүрүүлж байгаа хэрэг гэнэ. Мөн манайд хүмүүс мотоциклийг гадна орон шиг хэрэглээ бус, гангараа болгон хэрэглэж байгаа нь аюултай. Дээрэс нь эцэг эх нь хүүхэддээ амь насыг аваад явах бэлэг болж өгвөл бэлэглэхгүй байх хэрэгтэй.