Асуудалд тайван, хүлээцтэй хандахыг Ерөнхийлөгч анхааруулав
Тэрбээр,
-Ерөнхийлөгч өмнөд хөршид төрийн албан ёсны айлчлал хийж байгаа ч бид байнгын холбоотой байна. Улс оронд өрнөж буй үйл явдлын талаар бүрэн мэдээлэл авч байгаа. Тиймээс нийт ард иргэд, улс төрийн хүчнүүдэд тайван, хүлээцтэй байж, асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг Ерөнхийлөгч онцлон анхаарууллаа. Ерөнхийлгөч БНХАУ руу мордохынхоо өмнөх өдөр Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, улс орон, иргэд олны аюулгүй байдлыг хангах, дэг журмыг сахиулах талаар хуулийн дагуу хүлээсэн үүргээ сайн биелүүлэхийг зориуд анхааруулсныг энд бас дурдмаар байна гэв.
/Өнөөдөр, 2004.7.2, 154/