камертон-Номин талст

Хамтлагийн гишүүд Хамтлагууд тус тус дөрвөн гишүүнтэй бөгөөд гишүүд ч хоорондоо ижил төстэй олон зүйл байдгийг та бид сайн мэднэ. Хамтлагийн ахлагч болох Батсүх, Болдоо нар ижилхэн Б үсгээр нэр нь эхэлсэн шигээ мөн л ижилхэн хөдөлмөрч авъяаслаг залуус. Хамтлагийн удирдан чиглүүлэх гол үүргийг гүйцэтгэдгээрээ амин сүнс нь болж байдгаараа ижил төстэй. Хамтлагийн имижийг тодорхойлогч төдийгүй охидын хайрыг булаадаг гэдэг утгаараа Эба, Хаянаа хоёр ижил төстэй гэж фэнүүд нь үздэг. Харин хамтлагийн хамгийн нарийн хоолойтой чадварлаг дуучид нь Дээгий, Ганаа нар юм. Тэд хамтлагийн хамгийн бүдүүн залуус хэрнээ хамгийн нарийн хоолойгоор дуулдаг. Гэтэл хүнгэнэсэн бүдүүн хоолойгоор хааяа нэг хоолой хийдэг нь Мээдээ, Хаазаа нар юм. Хамгийн ач холбогдолгүй гэж шүүмжлэгддэг энэ хоёр гишүүнээ өөд нь татах гэж хамтлагийнхан нь байшингаар бол гол хундаам нь юм гэж хэлдэг юм.
Ялгаатай талууд.
Фенүүд Тус хамтлагуудын дуулдаг дуу өөр стилийнх бөгөөд цоглог хэмэнлтэй дуу дуулдгаараа фенүүдийнх нь хүрээ залуучуудаар бүрдсэн байдаг бол уянгын дуу дуулдаг Номин талст-ын дууг бүр насныхан дуулдаг.
Гадаад харилцаа Ивээн тэтгэгчийнхээ хөрөнгөөр бульдаж Сингапур орныг үе үе зорьсоор өнөөдөр хэлтэй бол хөлтэй гэдгээр Азид гарах хүрээгээ тэлээд байгаа Камертон өрсөлдөгч хамтлаг болох Номинталст-ыг хол орхих бололтой. Харин Номинталст-ынхан маань хэдэн аймаг, сумдаараа л их аялаж чаддаг юм байна.
Уран бүтээл Гар утас, Секси гёл гэх мэт сонин содон чөлөөт сэдэвтэй дуу дуулдаг Камертон-ыхон цоглог хэмнэлтэй чанартай уран бүтээл хийдэг бол баригдмал үзэлтэй Номин талст-ын уран бүтээл үргэлж эх орон, ээж, аавын тухай дууг намбалаг аясатай дуулдгаараа уянгын аястай болон хувирсан.
Имиж Камертон-ыхон гадаад дотоодоор их аялж юм үзэж нүд тайлсан болохоороо имиж, хувцаслалт нь монгол залуучуудыг байлдан дагуулж байдаг бөгөөд гэр бүлтэй хэдий ч олон охидын сэтгэл зүрхийг эзэмдсэн. Харин Монголын хилээс хэтэрдэггүй Номин талст-чууд маань фенүүдээсээ үлгэр дууриал авдаг болов уу? гэмээр тун ч энгийн хувцасладаг боловч сэтгэл татхаар ганган хувцасласан удаа байхгүй.