Тасалгааны цэцгийн үзэсгэлэн нээгдлээ

Энэ үеэр Эх газар компанийн Соёолж таримал ургамлын газарт ургуулсан 100 очрим төрлийн тасалгааны ургамал тавигдах бөгөөд цэцэг сонирхогчдын өдөрлөг зохиогдох аж. Тус компани ньанх 1992 онд есөн амметр талбайд цэцгээ тарьдаг жижиг дэлгүүр байсан бол өдгөө цэцгийн төрөлжсөн томоохон төв болон өргөжжээ. Түүгээр ч зогсохгүй Монголд анх удаа тасалгааны цэцгийн үзэсгэлэнг зохион байгуулж байгаа нь цэцэг сонирхогчид төдийгүй нийт хүмүүсийн талархлыг хүлээх биз ээ. Тус төвд зарагдаж байгаа цэцгүүдийн хямгийн хямд нь 1500 төгрөгийн үнэтэй. Харин энэ үзэсгэлэнгийн үеэр 700-800 төгрөгөөр зарагдах аж. Тиймээс та тэнд 5000 төгрөгтэй очиход 4-5 ширхэг цэцэг авах боломжтой юм байна.
/Өдрийн сонин, 2004.7.2, 163/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button