Төрийн ордны хажууд тэсрэх бөмбөг тавьсан уу

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст Төрийн ордны орчим тэсрэх бодис тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл ирэх нь ирж. Цагдаагийнхныг очиход хог хийсэн бололтой хоёр ширхэг шуудайтай юм байсан боловч нөгөө тэсрэх үйл огт байгаагүй гэнэ. Шуудайг зайлуулж ойр орчмын газрыг шалгаж үзээд л таржээ. Түүнээс өөр гоц гойд юм болоогүй байна. Yндэсний телевиз худал мэдээлэл цацсан хэмээн баттай эх сурвалжаас мэдээлэв.
Одоогийн эрх баригчдын үйл ажиллагаагаа явуулж буй Төрийн ордны хажууд тэсрэх дэлбэрэх зүйл тавьсан гэх энэхүү ташаа мэдээлэл ард олныг айлган түгшээсэн, тодорхой нам хүчнүүдийг турхирсан явдал болжээ. Ер нь сүүлийн үед Монголын үндэсний телевиз мэдэн будилан улс төрийн зорилгоор худал мэдээлэл цацах нь олшрох хандлагатай байна гэж эх сурвалж мэдээлэв.
/Өдрийн сонин, 2004.7.5, 165, 167/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button