Токитэнкү дээд зиндааны анхны барилдаандаа өвдөг шороодов

Сэкивакэ цолоо хураалгаж, маэгаширагийн зүүн жигүүрийн тэргүүнд бичигдсэн Кёкүтэнхо Н.Цэвэгням озэки Чиётайкад унав. Тэрбээр озэкигийн хүчтэй цүппариг тогтоосон ч, Киетайкай ухарч зайлаад түүнийг давсан юм. Маэгаширагийн баруун жигүүрийн гурваас босч буй Кёкүшюзан Д.Батбаяр Шимоторид унасан бол Хакухо М.Даваажаргал Такамисакариг дэвжээний захад зайлаад давлаа. Асасэкирюү Б.Дашням Тосаноумиг мөн л зайлж ялав. Дээд зиндаанд хийсэн анхныхаа барилдаанд Токитэнкү А.Хүчитбаатар Токид өвдөг шороодлоо.
Энэ өдөр озэки Кайо, Мусояма хоёр Котомицуки, Ивакияма нарт ялагдав. Мусоямагийн хувьд нагоя башёд тавин хувийн амжилт үзүүлэхгүй бол цол буурна. Гүржийн бах Коккай хүчит сэкивакэ Ваканасатог ядах юмгүй давлаа. Өнгөрсөн тавдугаар сарын тэмцээнд үзүүр булаасан Хокүторики ахмад бөхөд тооцогдох Котоновакаг барсангүй. Озэки цолоо алдаж, сэкивакэ болсон Точиазүма Которюүг ялав.
Өнөөдрийн барилдаанд их аварга Гүржийн Коккайтай, Кёкүтэнхо-Точиазүма, Кёкүшюзан-Такиказэ, Хакухо-Тосаноуми, Асасэкирюү-Буюзан, Токитэнкү-Харунояматай тус тус оноолт таарчээ.
/Өнөөдөр, 2004.7.5, 156/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button