Тэд бидний тухай

Сонгуулийн ерөнхий хорооны ажилтан Бурмаа Захиргааны шүүх эцсийн шийдвэр гаргахыг хүлээж байна гэж Ройтерт өгсөн яриандаа өгүүллээ.
Улаанбаатар дахь хараат бус судалгааны төв Сант марал-ын захирал ноён Сумати Сонгуульд үзүүлсэн сөрөг хүчний амжилт эрх баригч намыг цочролд оруулсан. Одоогийн нөхцөл байдал шатрын ацан шалаатай төстэй байдал үүсгэчихээд байна. Эрх баригч нам сонгууль хойшилсон энэ хугацаанд ямар нэгэн аргаар өөрсдийн байр байдлыг бэхжүүлэхийг эрмэлзэнэ гэлээ.
Санал хураалтын үеэр сонгогчдын шилжих хөдөлгөөнийг өөрсдөдөө ашигтай байдлаар хийсэн гэж сөргөлдөгч талууд бие биенээ буруутгаж байгаа юм. Эцсийн шийдвэр гаргахад хэрэгтэй нотлох баримтуудыг гаргаж өгөхийг Монголын захиргааны шүүх хоёр талаас шаардсан юм. Тус шүүхийн албаны хүн Эцсийн шийдвэр гараагүй байна. Шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэлээ.
Сонгуулийн ерөнхий хорооны ажилтан Одоогоор эрх баригч МАХН 36 суудал, Эх орон-Ардчилал эвсэл 34 суудал аваад байна гэж өгүүлэв. Сөрөг хүчний эвслийн сонгуулийн штабын ерөнхий менежер П.Цагаан Сонгуульд ялсан гэдэгтээ итгэлтэй байна. Гэвч бидний ялалтыг хулгайлан авахыг санаархаж байна гэсэн юм. Сөрөг хүчний удирдагчид Сонгуулийн ерөнхий хороог эрх баригч намыг дэмжиж байна хэмээн буруутгалаа.
Америкийн дуу хоолой, Ройтерс агентлаг
/Өнөөдөр, 2004.7.5, 156/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button