Бидэнд багахан хугацаа өгчих

Монголд анх удаа айлчилж байгаа энэ эрхмээс сэтгүүлчид элдэв зүйл шалгаасан. Сэрүүлэг сонины сурвалжлагч гэхэд сонгуулийн дүнгийн талаар сэтгэгдэлийг нь асууж улс төржөөд амжина лээ. Харин ноён Пол Харт Энэ тухайд миний хувийн үзэл бодол хараахан бүрэлдэж амжаагүй байна хэмээсэн. Проктер энд Гэмбл-ийн дэд ерөнхийлөгч Пол Харт орчуулагчын хэлснээр Атлантын далай хүртэлх өргөн уудам нутаг дэвсгэрийг хамардаг бүс нутгийн хоёр менежерийнхээ хамт зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 2-ны хооронд айлчлал хийж байгаа юм байна. Энэ явцдаа хамтран ажилладаг М-Си-Эс групптай амжилттай хамтын ажиллагааныхаа таван жилийн ойг тэмдэглэж, Анунгоо компаний таван жилийн ойд оролцож байгаа аж. Монголын сэтгүүлчдэд зориулан зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Проктер энд Гэмбл-ээс М-Си-Эс-тэй хамтран бидэнд явуулж буй үйл ажиллагаагаа танилцуулсан. Мөн сэтгүүлчдийн асуултанд дэлгэрэнгүй хариулна лээ. Тэд хоёр хоногийн өмнө Монгол улсын Ерөнхийлөгч Н.Багабандитай уулзсанаа дурьдаад энэ уулзалтаар хөдөөгийн хүүхдүүдэд зориулсан төсөл хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдсэн. Хөдөөгийн хүүхдүүдийн амны хөндийг цэвэр байлгах энэ төслийг нэг жилийн дотор эхлүүлж амжина гэж бас хэлсэн. Ер нь Проктер энд Гэмбл нь охид бүсгүйчүүд залуу эхчүүдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг тогтмол явуулж ирсэн билээ. Мөн оюутан залууст анхаарлаа хандуулж тодорхой тооны оюутны сургалтын төлбөрийг даадаг уламжлалтай. Тэртээ 1837 онд АНУ-ын Цинцинати хотын Охаёо мужид байгуулагдсан Проктер энд Гэмбл компаний бүтээгдэхүүн Монголд долоон жилийн өмнө нэвтэрсэн бөгөөд Ariel, Tide, Pampers, Always, Camay, Pantene, Head and Shoulders гээд нэрийг нь л хэлхэд шууд мэддэг угаалгын нунтаг, ариун цэврийн хэрэглэл, нүүр гарын саван, үсний шампуниар нь мэднэ. Гэхдээ бид тэртээ холын Францад хэрэглэгддэг бүхнийг Проктер энд Гэмбл-ийн тусламжтайгаар Монголдоо М-Си-Эс-ээр дамжуулан хэрэглэж байгаа гэсэн шүү.