Далай ламын төрсөн өдрийг Монголд тэмдэглэнэ

Тус арга хэмжээний үеэр Дээрхийн Гэгээнтэн XIY далай ламын нэрэмжит талбайн теннисний улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохиох ба FM 107-той хамтран бүтэн өдрийн турш далай ламын намтар, хэлсэн үг, сургаал, лекц, баримтуудыг танилцуулах юм байна. Мөн нярай хүүхдийн асрамжийн газарт эм тариа, өлгий олгож, цагаан хоолоор хооллох аж.
Yүнээс гадна нэгэн өвөрмөц зурагт хуудсыг гаргаж байгаа гэнэ. Энэ зурагт хуудсанд малгай, бугуйн цаг, эрхийг модны үндсэн дээр байрлуулсан байх бөгөөд эрхээр шашныг, малгайгаар залуучуудыг, модны үндсээр байгалийг төлөөлүүлсэн утгатай аж. Ингэснээр залуучуудыг байгаль дэлхийтэй ойртуулж, бурхан шашныг хүндэтгэх хүмүүжлийг олгох зорилготой аж.
/Өдрийн сонин, 2004.7.5, 165, 166/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button