Орчин үеийн урлаг хөдөөнийхөнд хүрнэ

Наадмыг энэ жилээс эхлэн уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд нээлт нь Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өчигдөр болсон юм. Өндөр-Улаан суманд Land art, Installation, Sound art гэхчлэн орчин үеийн урлагийн долоон төрлөөр наадах аж.
Наадмын нээлтийг нийслэлийнхэнд сонирхууллаа. Уран бүтээлчид хөдөө байх хугацаанд энэхүү үзэсгэлэн нээлттэй байх юм. Yзэсгэлэнгийн нээлтэд зориулж бидний мэдэх энгийн уран зургийн танхимийн шалан дээр зураг зурж, лаа асаасан шавран ваарнуудыг давсан дунд байрлуулсан гэхрчлэн олон хачирхалтай сонин үзүүлбэр байна. Уран зургийн будаг, бийр хэрэгслэлийг уран бүтээлчийн зураг зурах гэж буй байгаль дээрх төрхөөр байрлуулан зассанаа орчин үеийн урлаг хэмээн танилцуулж байгаа. Нээлтэд ирэгсэд уран бүтээлүүдийг их л сонирхож байсан.
Энэхүү анхны наадамд Шведийн 13 төлөөлөгч, манай 17 уран бүтээлч хамрагдаж байгаа аж.
/Өдрийн сонин, 2004.7.5, 165, 166/