Наадмын хэрэгцээт бараа Наран туул-ын ханшаар
Yйтэнхуар дээл хамгийн үнэтэй. Эрэгтэй нь 180 мянга, эмэгтэй нь 130 мянган төгрөг гэнэ. Савхи, төвд торго, элэг, даавуун дээл удаалж байна. Мөн сампин товчтой эрэгтэй торгон цамц 10 мянга, хантааз 15 мянга, бүрх малгайг 65-аас 10 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна. Түүнчлэн дээлний бүсийг өргөн нарийнаас нь хамаарч 20-25 мянга, монгол гутал 30-100 мянган төгрөг байна. Морьтой наадамлах монголчууддаа сонордуулахад эмээлийн мод 18000-10000, эмээл 25000-20000, мөнгөн хазаар 200 мянгаас, бусад 3000-8000, монгол гөлөм 120 мянгаас, хятад 15000-20000, дөрөө 3500 байна.
Хэрэв та баярын өдрүүдэд сайхан хорхог хийхээр төлөвлөж байгаа бол савны үнэ санал болгоё. 40 литрийн бидон 15-45 мянга, 10 л 15-30 мянган төгрөг. Мөн амьтны худалдааг сонирхтол зараа 6000, муур 3000-6000, бүжин 5000-7000, галуу 20 мянга, дэгдээхэй нь 5000, тахиа 7000, ангаахайг 600 төгрөгөөр тус тус авах боломжтой юм. Харин загасчлах дуртай иргэдэд зургаан метрийн уурга 75 мянга бөгөөд хамгийн хямд нь 3000 төгрөг ажээ. Мөн баавгайн савар 5000, арвай тээрэмдэх жижиг чулуун тээрэм 25 мянган төгрөгийн үнэтэй байлаа.
/Өдрийн сонин, 2004.7.5, 165, 166/