Хэрээ хэрээнийхээ харыг гайхав

Т.Ганди, Х.Хулан, З.Энхболд, Д.Цэвээнжав, Ж.Гүррагчаа, С.Отгонбаяр, Д.Эрдэнэбилэгт, Х.Балсандорж, П.Нямдаваа, О.Заяа… энэ жагсаалт цаашид улам л урт болох янзтай.
Энэ өдрүүдэд сонсохоос ч ичмээр бусармаг мэдээнд сонгогчдын чих улайн хангинаж, сонгуулиин кампанит ажлын үеэр болон санал хураах явцад өрнөсөн будлиан, маргаануудыг тэнгэрт тултал хөөргөн олны анхаарлыг татах гэж оролдох байдал МАХН, Эх орон-Ардчилал эвслийн шалгарсан арга болж тунав.
Анх тоолоход 1200 санал байгаад, дараа нь 500 болж хувиран, эцэстээ 80 болтлоо уруудсан… тухай явган хэрүүлуүд од харвах шиг хурдаар дэндүү олноороо тархаж, машин, микроавтобусаар зөөж аваачсан нүүдлийн шувуу шиг сонгогчдын асуудал шил даран өндэр авч, үүний үр дүнд Би төр барих эрхтэй хэмээн омогшдог цагаахан ард түмний сэтгэлд том том толбо унащ. Ханын цаг, халтар аяга, хүүхнүүдэд тараасан сэркай, хүүхдүүдэд зөөсөн чихэрний тухай ч бас ичих булчйрхайгүй хөөрөлдөв.
Хоёр талын лаг улстөрчид хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэгч болж, бие биенийхээ хар богцыг уудлан, үзэл бодлын муудсан өндөг шидэлцэв. Үнэнийг хэлэхэд дөрөвдүгээр сарын 12-ноос албан ёсоор эхэлсэн УИХ-ын ээлжит сонгуулиин хамгийк овсгоотой авлигачид, хамгийк сурамгай хуйвалдаан зохион байгуулагчид нь МАХН болон Эх орон-Ардчилал эвслийнхэн гэдгийг сүүлийн өдрүүд нотолсоор байна.
Би хар, гэвч чи надаас бүр тас хар… хэмээн хэмхэлдэн, булхайгаа харилцан дэлгэлцэж, хайр гамгүй хар будаг шидэлцэн буй зангиатай хэрээнүүдийг харсан оюунлиг төвшнийхөн төдийгүй эгэл жирийн иргэдийн урам хугаран ярвайж, төрдөө итгэх итгэлээ алгуур гээж байгааг анзаарахгүй байх аргагүй.
Их эвлэрлийн төрийг хүсэмжилж байгаагаа илэрхийлсэн ард түмний даруухан сонголт улс орныг хямруулж, төрийг гацаанд оруулан, парламентын сүйрэл авчрах юм гэж хэн саналаа. Энэ бүхний хөлд монгол түмний хэдэн зууны туршид дээдлэн эрхэмлэж, сүлд тугандаа залбирч ирсэн төр хэмээх агуу том ойлголт шалбаагт хутгалдаж эхлэв. Сонгуулийн хуйвалдаанаар сонгогдсон түшээдтөр барьж, бодлого боловсруулдаг байх нь хэмээсэн энгийн өгүүлэмж төрийн төмөр нүүрийг улайлгаж, үнэ цэнийг нь хямдруулж орхив. Эрх мэдлийн өмнө төр, ард түмний амьдрал ийнхүү өвдөг нугалан хөсөр ойчсон хэрэг.
Сонголтоо хийсэн ард түмний буруу юу гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ. Парламентын 76 суудлыг эсрэг, сөрөг хүчнийхэнд адил тэнцүү хувааж өгсөн нь тэдний алдаа байв уу? Нэр дэвшигчдийн зөөсөн мөнгө, гурил будаа, эд барааг гар тосон авсан нь мэн л сонгогчдын буруу болж таарах уу?
Өнөөдрийн төрийн гацаа, үндэсний хямралыг шууд бус утгаар нь авчирсан нэг буруутан бол Сонгуулийн хууль. 12 жилийн өмнө батлагдан, удаа дараагийн сонгуулиудад үүргээ гүйцэтгэсэн хэдий ч одоо нэгэнт хуучирч өвгөрсөн Сонгуулийн хуулийг үе үеийн эрх баригчид яагаад өөрчлөн шинэчлээгүй нь сонин.
Тэд хуулийн,салан задгай байдлыг далимдуулан цоорхойгоор нь шургаж, овжин бөгөөд хялбарханаар төрийн сэнтийд хүрч амтыг нь авмащаа л Сонгуулийн хуульдхуруу дүрэхээс татгалзан, хуучныг шинэчлэх сонирхолгүй болчихдог нь хачирхалтай. Төрийг төвшин, түмнийг амгалан байлгана гэж амлаж байхдаа энэ амлалтаа биелүүлэх эхлэл нь Сонгуулийн хууль гэдгийголжхараагүй гэдэгт би хувьдаа итгэхгүй. Төрөө сонгон байгуулдаг ганц гол хууль нь цоорхой, хуучин дээлтэйгээ даарч байхад, суудал дээрээ л өнэ удаан тухалвал боллоо гэж хувиа хичээдэг нь улстөрчдийн увайгүй араншин. Хуулийг өөрчлөн урагшаа нэг алхам ардчилалд дөхсөнөөс хуучин аргаараа суудалтай болох гэж аз сорих нь илүү амар байх л даа. Харамсалтай нь үүгээрээ тэд сонгогчдын улстөрийн боловсролыг дөнгөлж байгаагаа мэддэг болов уу.
Улсын онцгой обьект болох МРТХЭГ-ын байранд Эх орон-Ардчилал эвслийнхэн дайран орсноор сонгуулийн шоу үргэлжилж байна. Хариугаа шуурхайлан авах гэсэн МАХН-ынхан хаалга эвдээгүй ч эрх мэдэлдээ дулдуйдан цэнхэр дэлгэцнээ морилж, бүтэн цаг эвелийнхний зүг хариу хар будаг шидэв. Хар будагны үнэрт өрх гэр, улс орон оройжин тавгүйрхэв. Радио, телевизийг хувьчлан, хууль батлах тухай засгаас засаг дам-жуулан хэлбэрдэн гүйлдсэн улсууд нь мөн л энэ хоёр хүчнийхэн байсныг уншигчид мэднэ. Ардчиллын нэгэн үнэт зүйл, хэмжүүр нь чөлөөт радио, телевиз билээ. Гэвч үе үеийн эрх баригчид Үндэсний радио, телевизийг эрх мэдэлдээ үйлчлүүлеээр байхын тулд хувьчлах, хууль батлах асуудлыг мартагнуулсаар ирсэн.
Сонгууль болдгоороо болж, ард түмэн ямраар ч болов сонголтоо нэгэнт хийсний дараа ингэж заваарах байсан юм бол эрх барьж байх үедээ Сонгуулийн хуулийг өөрчилж, радио, телевизээ хувьчилж байхгүй яагаав гэж МАХН-ынхнаас асууя. Энэ асуулт 1996-2000 онд эрх барьсан эвелийнхэнд ч бас хамаатай. Орон нутгийн жижиг сонгуульт албуу-даас эхлээд төрийн дээд удирдлага хүртэлх эрх мэдлийг гартаа авчихсан байж хэсэг хороодоо товхинуулж, сонгуулийн болзошгүй тохиолдлуудаас урьдчилан сэргийлэхгүй юу хийж шоундаа согтуурхаж байгаав гэж МАХН-аас лавлахад огтхон ч оройтоогүй байна.
Монгол Улсын сонгуулийн түүхэнд байгаагүй хар өдрүүд үргэлжилеээр, зангиатай хэрээнүүдийн шидэлеэн хар будаг нэг нэгнийгээ улам бүр тас хараар будсаар байна. Төрийн мөн чанар, төрт ёсны удирдлага, төрийг залгамжлах ёс, төрөө сонгон байгуулах хүндэтгэл энэ бүхний сүүдэрт гундаж, төрдөө итгэн сүсэлдэг түмний зүрх зовиуртай. Ард олноо үзэл бодлоор нь турхиран, МАХН ба Эх орон-Ардчилал эвсэл хэмээх мөргөл-дөөний хоёр талбарт хуваан, хэрхэн бужигнан хилэгнэхийг нь харж, эрх мэдлийн төлөө шунахайран зүтгэж байгаа толгой улстөрчдийн зүрх өвдөж байгаа болов уу.
Эмзэглэн цохилж, эгшин уйлдаг ард түмний минь зүрх харин наадмаа мартан, тавгүйрхэн дэлсэж байна. Үүний цаана төрийн хямрал, нийгмийн эвдрэлээс эмээсэн үндэсний их айдас нуугдан буй. Уг нь өдийд аварга заануүдаа бүртгэн, адууны хөлс үнэрттэя гийнгоояж, нумаа эгшээн… Наадмаар амьегалан хөөрөлхдөг түмэн сэн, монголчууд.
Зүй нь наадмын төв асар их эвлэрлийг авчирсан түшээдээрээ гоёж, наадамчин олон төрөөрөө бахархан наадамлах тийм л сайхан цагийг ойртуулах гэж Монголын ард түмэн сонголтоо хийсэн…
(өнөөдөр 2004.07.03 155)