Баяр наадмын төсөв 232 сая төгрөг

Тэрбээр Баяр наадамд барилдах бөхчүүдийг өнөөдрөөс Монгол бөхийн өргөөнд бүртгэж эхэллээ. Ажил төлөвлесний дагуу явж байна гэв. Хурдан морины салбар хорооны дарга С.Баасанхүү, Үндэсний сурын салбар хорооны нарийн бичгийн дарга Ш.Бямбасүрэн нар болон бусад салбар хороодын дарга нар төлөвлөсөн ажлынхаа талаар танилцуулав. Тэдний яриагаар баяр наадмын бэлтгэлийн 50-иас дээш хувь хангагдсан байгаа аж.
Энэ үеэр баяр наадмын төв комисст Засгийн газрын тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн гишүун Дашням, ЭМШУИС-ийн багш Ерөөлт нар шинээр орсныг танилцуулсан юм. Баяр наадмыг зохион байгуулах хороо есөн салбар хороотой бай-гуулагдсан бөгөөд энэ жилийн баяр наадамд зориулж Засгийн газраас 232 сая төгрөг төсөвлөсөн байна. Наадмын үеэр цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 600 гаруй, Хүй долоон худагт 150 орчим ажлын байранд худалдаа, үйлчилгээ явуулахаар төлөвлөжээ.
Баяр наадамд зориулсан төрийн хүндэтгэлийн концертоос гадна Монгол наадам нэртэй уран зургийн үзэсгэлэн, Улаанбаатарын үдэш үдшийн цэнгүүн зохион байгуулах аж. Харин Төв цэнгэлдэх хүрээлэн дотор шилтэй болон лаазтай ундаа худалдахгуй бөгөөд цэнгэлдэхийн дотор ундаагаар үйлчлэх зөвшөөрлийг МSC со1а, Номин ХХК-д өгчээ.
(өнөөдөр 2004.07.03 155)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button