Эрх зүйн гаргалгаа нь гацаатай 2004 оны сонгууль

Эл харилцааны хурээнд Монголын жирийн ард иргэдэсээ эхлэн төрийн тэргүүнээ хүртэл энэ хуулиндаа мэхийн ёслож, хүндлэн дээдлэсээр ирсэн.
Саяхан бид Үндсэн хуулийнхаа дагуу нийтээрээ, чөлөөтэй, шуудсонгох эрхийн үндсэн дээр саналаа гаргаж, ирэх дөрвөн жил төрийн эрхийг барих тушээдээ сонгох сонгуулийг явууллаа.
Манай сонгогч түмний зарим хэсэг нэг намын.засагаалыг хэт шударга буе байна хэмээж тэнцвэртэй төрийг байгуулах нь зүйтэй гэж үзсэн сонголтын
үр дүнд МАХН болон Эх орон-Ардчилсан эвсэл тус бүр 36, БНН нэг, бие даан нэр дэвшигч гурван суудлыг авчээ.
Сонгуулийн үр дүнгийн талаар янз бүрийн сэтгэгдэл, бодол, санал, дүгнэлттэй хүмүус байна. Зарим иргэн жинхэнэ төр барих дээд байгууллагаа байгууллаа гэж бодож байхад, зарим нь 10 гаруй жил төр барьсан жинхэнэ төрийн түшээгээ хөсөр хаяж, юу ч мэдэхгүй наймаачин залуугаар сольчихлоо гэж үү хэмээн халаглаж сууна.
Гэвч энэ бидэнд тиим чухал юм гэж үү. Тэгвэл бидний хүндлэн дээдлэдэг Үндсэн хуульд Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мэн хэмээн тунхагласан байдаг.
Тэгвэл энэ зарчимыг улс төрийн нам, эвсэл хүчнүүд хэрхэн бодит биелэл болгохыг шалгах шалгуур бидний өмнө тулгараад байна.

Сонгууль ба түүний үр дүнд байгуулагдах засгийн газар
Учир юу хэмээвээс Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвсэл Засгийн газраа байгуулах ёстой гэдгийг бид мэднэ. Гэтэл УИХ-ын тухай хуульд Улсын Их Хурлын нийт гишүүний 39 ба түүнээс дээш суудал авсан нам буюу эвслийг Улсын Их Хурал дахь олонхи гэж, 38-аас доош суудал авсан нам буюу эвслийн бүлэг, гишүүнийг Улсын Их Хурал дахь цөөнх-д тооцно гээд цагаан дээр хараар бичээд хуульчилчихсан байх юм.
Өөр нэг хувилбараар бол аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол УИХ-д
хамгийн олон суудал авсан нам, эвсэл нь бусад нам, эвсэлтэй зөвшилцөн тохиролцож чадвал Ерөнхий сайдаа томилж болох талтай. Гэвч өнөөгийн нөхцөлд энэ хувилбар хэрэгжих магадлалгүй байгаагтэмдэглэх нь зүйтэй.
Дээр дурдснаар бол эхний удаад МАХН, Эх орон-Ардчилал эвсэл өөр хоо-рондоо зөвшилцөх, хэрвээ эс зөвшилцөж чадвал, парламентад суудал авсан гурван нам хоорондоо зөвшилцөж байж Ерөнхий сайдад нэг хүнийг нэр дэвшүүлнэ. Ерөнхийлөгч Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор энэ асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадахгүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргах эрхтэй.
Гэхдээ хэдий хугацаанд намууд зөвшилцөж, Ерөнхийлөгчид Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаарх саналаа оруулах тухай хуулийн заалт үгүй байна. Энэ талаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай тогтоолд УИХ-ын даргыг томилсноос хойш долоо хоногийн дотор нам, эвсэл Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, Ерөнхийлөгч саналыг УИХ-д өргэн мэдүүлэхээр тогтоосон байдаг. Гэвч Ардчилсан холбоо эвелийн үед Ц.Элбэгдорж хууль зөрчин байж таван сар 15 хоног үүрэг гүйцэтгэгч байж болсоныг түүх гэрчилнэ.
Энэ маягаар одоогийн Ерөнхий сайд маань кабинеттайгаа хуульд заасны дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлеээр, нөгөө талд ямар ч асуудал шийдвэрлэх боломжгүй 76 түшээ суусаар, маргасаар байх магадлал бий.
Энд иргэд, сонгогчид, нам, эвелийн гишүүд, дэмжигчид нөгөө гурван бие даан нэр дэвшигчийг маань яачихваа гэж гайхаж байж болох юм. Энэ талаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд Нам, эвелийн бүлэгт зөвхөн тухайн нам, эвелээс нэрийг нь дэвшүүлж сонгогдсон УИХ-ын гишүүд орно гэж заасан байдаг. Иймд нэр бүхий бие даагчийг аль нэг улс төрийн нам, эвсэл өөрийн хүн хэмээн өмчлөөд байх эрх зуйн үндэс үгүй байна.
Энэ бол зөвхөн Засгийн газрыг хэрхэн байгуулж бүрдүүлэх вэ гэдэг дээр гарч болох байдлыг өнгөц харахад ийм байна. Улмаар парламент дотроо УИХ-ын даргаа, дэд даргаа, Байнгын хороодын дарга нараа хэрхэн ямар зарчмаар сонгох нь мэн л тодорхой бус байдалтай байна.
Нэг үгээр хэлбэл, 2004 оны сонгуулийн дүнд УИХ-д олонхи суудал авсан нам ч үгүй, хамгийн олон суудал авсан нам ч үгүй байдал үүсээд байгаа бөгөөд тэнцүү суудал аваад байгаа улс төрийн намууд маань харилцан бие биедээ өөр өөрийн хүнээ тулгах асуудал үүсээд байна. Хэрвээ улс төрийн хүчнүүд тэнцүү суудал авсан бол яах вэ гэдгийг Үндсэн хуулийг боловеруулж байсан бөгөөд батлаж байсан хүмүүс бодоогүй юм уу, эсвэл тиим тохиолдол бүрдэхгүй гэж үзсэн үү, ямар ч байсан энэ талаарх эрх зүйн гаргалгаа ньтун бүрхэг байна.

Эрх мэдлийн төлөөх Их дайн-ы жилүүд
Түүх сөхвөөс 1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл Засгийн эрх барьсан дөрвөн жилийн хугацаандаа Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн тав, гишүүн бус хоёр, бүгд долоон хүний нэрийг 13 удаа дэвшүүлж, түүнээс дөрөв нь Ерөнхий сайдаар томилогдож ажиллаж байсан.
УИХ дахь Ардчилсан Холбоо эвслийн 49 гишүүнээс 21 нь Ерөнхий сайд, сайдад нэр дэвшиж, 11 нь хавсран томилогдож байсан. Мэн Засгийн газрын гишүүн бөгөөдсаидад давхардсан тоогоор 55 хүний нэрийг дэвшүүлж, 28 нь томилогдон ажиллаж байсныг түүх мартахгүй.
Мэн Ардчилсан холбоо эвслийн гишүүдээс УИХ-ын даргаар нэг, дэд даргаар хоёр, долоон байнгын хорооны даргаар нийт 19 хүн томилогдон ажиллаж байсан байдаг. Үүн дээр нэмэгдээд таван дэд хорооны даргын алба байдаг.
Үүнээс үзвэл, УИХ дахь Ардчилсан холбоо эвслийн 49 гишүүнээс дийлэнх олонхи нь сайд, даргын сэнтийд залрах гэж их хүч чармайлт гарж байсныг харж болох юм.
Энэ бол Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт маргаантай байсан тэр он цагийн дурсамж. Энэхүү маргаантай байсан нэмэлт, өөрчлөлт маань өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа цаг үед, улс төрийн нөхцөл байдал ноцтой, эрхзүйн орчин нь бүрхэг байгаа нь эрх мэдлийн төлөөх их дайн-ы галыг ямар хэмжээнд хүртэл өрдөхийг ард түмэн бид хараад л сууж байхаас өөр аргагүй байдал үүсчээ.
Ер нь манай Үндсэн хуулийн төрийн байгууллын талаарх зүйл, заалтууд өнөөгийн улс төрийн харилцааг зохицуулахуйц байж чадаж байна уу гэдэгтун эргэлзээтэй байгааг бид нуух аргагүй болжээ.
Нуур амгалан бол нугас амгалан гэдгийн үлгэрээр төр төвшин байгаасай л хэмээн залибаръя.
(өнөөдөр 2004.07.03 155)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button