Чуулганы анхны хуралдааны товыг Ерөнхийлөгч зарлана

-Үндсэн хуулийн 27.4-т заасныг үндэслэи УИХ-ын шинэ бүрэлдэхүүний анхдугаар чуулганыг сонгууль явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч товлон зарладаг. Тэгэхээр долдугаар сарын 27-ноос өмнө анхдугаар чуулган хуралдана гэж ойлгож болно.
-УИХ-ын энэ бүрэлдэхуүн дзхиж хуралдах уу? Хаалтын хуралдаанаа хэзээ хийх бол?
-Энэ талаар одоо тодорхой ярьж буй зүйл алга. Аливаа чуулган нээлт, хаалт хийдэг. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд хаврын чуулган нээлтээ хийж, тавдугаар сард завсарласан. Хаврын чуулганыг хаагаагүй гэсэн үг. Тэгэхээр хаврын чуулганыг хаах ёстой байх гэж эрх зүйн талаас нь бодож байна. Чуулганы хаалтыг хийлээ ч бүрэн эрх нь дууслаа гэсэн үг биш бөгөөд УИХ-ын дараагийн бүрэлдэхүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлтэл энэ нь үргэлжилнэ.
-Сонгуулийн дүн хараахан эцэслэн гараагүй байна. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар Эх орон-Ардчилал эвсэл болон МАХН-ын авсан суудлын тоо 36, 36 гэсэн байдлаар тэнцээд байгаа. Олонхийн суудал авсан хүчин алга гэсэн үг. Ийм байдлаар парламентын танхим бүрдлээ гэхэд УИХ хуралдаан явуулж чадахгүй, гацах асуудал байх уу?
-УИХ-ын тухай хуульд зааснаар бол, УИХ-ын шинэ сонгуулийн дараа танхимын гишүүдийн дөрөвний гурав нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд бүрэн эрхээ хэрэгжүулэх бүрэлдэхүүнтэйд тооцно. Энэ талаас нь үзвэл тийм асуудал гарахгүй байх аа.
-Хуулиар тодорхой эаасан хугацаанд багтааж Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүнг эцэслэн зарлах ёстой. Энэ хугацаа хэзээ дуусах вэ?
-Сонгуулийн тойргийн хороо өөрийн хөсэг, хороодын дүнг гурав хоногийн дотор нэгтгэн гаргасныхаа дараа хуралдаанаараа хэлэлцээд улмаар хоёр хоногийн дотор СЕХ-нд мэдэгдэх ёстой. СЕХ тойргийн хороодын дүнг үндэслэн сонгуулийн эцсийн дүнг тойрог, нам, эвсэл, нэр дэвшигч нэгбүрээргарган 15 хоногийн дотор Ерөнхийлөгчид айлтган олон нийтэд мэдээлэх учиртай. Тэгэхээр ирэх долоо хоногг энэ хугацаа бараг дуусгавар болох нь ээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button