Наадмын комисс хуралдлаа

Наадам эхлэхээс долоо хоногийн өмнө бөхчүүдийг бүртгэж дуусах бөгөөд одоогийн байдлаар шинээр цол авах бөхчүүдэд олгох цол тэмдэг, үнэмлэх нь бэлэн болчихооод байгаа аж.
Бөхийн барилдааны наймын даваанд үлдсэн бөхчүүд 40, есийн даваанд үлдсэн бол 50 минутын хугацаанд барилдуулах санал оруулж байгаа аж. Мөн заанаас дээш цол авсан бол үзүүр, түрүүний бөхчүүдтэй хамт цол, тэмдгийг нь олгож байх тухай ч яригдлаа.
30 мориноос сэргээшийн шинжилгээ авна
Улсын наадмаар уралдах хурдан морины уралдаанд нийт 62 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд үүний 60 хувь нь байнд очих гэнэ. Зургаан насны морьдоос тус бүр айргийн тавд орсныг буюу нийт 30 мориноос
сэргээшийн шинжилгээ авахаар боллоо. Хурдан морины хүүхдийн даатгалын асуудал өнгөрсөн жил нэлээд хэл амтай болсон бөгөөд даатгалын байгууллагууд хүнээ булаацалдан маргаан гарч байсан. Харин энэ жил даатгал хийх хүсэлтэй байгууллагуудыг хүндээ хүрч үйлчлэх санал наадмын комиссоос тавьж байгаа аж. Өөрөөр хэлбэл, уяачдын майхнаар явж даатгуулагчаа олох бөгөөд морь бүртгэхдээ даатгуулсан тухай баримтыг нь харгалзан үзэх юм байна. Хурдан морины уралдааныг телевиз, радиогоор маш товч гаргадаг гэсэн шүүмж-лэлийн улмаас энэ жил FМ-100,5-аар давхар цацах болсон бөгөөд нийслэлийн эргэн тойрон болон Төв аймгийн Аргалантад ч энэ FМ-ийн нэвтрүүлэг хүрдэг аж. Мөн хурдан морины тухай дэлгэрэнгүй мэдээллийг интернэтээр цацахаар бэлтгэж байгаа юм байна.
Энэ жилийн хувьд морины бариан дахь үзэгчдийн сандлын тухай асуудал хүндрэлтэй байгаа гэнэ. Өмнө жил хөлбөмбөгийн холбооны сандлыг аваачиж байсан бол энэ жил тэд сандлаа өгөх боломжгүй гэжээ. Үүнийг шийдвэрлэх талаар тохижилт үилчилгээнии хороонд заавар өглөө. Уг нь морины уралдаан үзэхээр ирэх үзэгчдэд зориулж 800 ширхэг сандал 15 сая төгрөгөөр хийлгэхээр санал ирүүлсэн ч наадмын комисс үүнийг хүлээж аваагүй.
Хүй долоон худаг-т морины уралдаан үзэхээр ирэх машины замыг нэг урсгалтай болгоно гэв. Энэ нь зөвхөн морь ирэх үед мөрдөгдөнө. Өнгөрсөн жил замыг нэг уресгалтай болгосон нь наадмын талбайд гарсан ослын үеэр түргэн тусламжийн машин ирэхэд их хүндрэлтэй баисан. Энэ жил эмнэлгийн машиныг наадмын талбайд чөлөөтэй явж байхаар зохицуулахаар боллоо.
Сэргээшийн шиижилгээнд 10 гаруй сая төгрөг зарцуулна
Бөх, сур, моринд хийх сэргээшийн шинжилгээнд 10 сая 500 мянган төгрөг зар-цуулах юм байна. Шөвгийн 16-д үлдсэн бөх, эхний зур-гаад шалгарсан сурчид, зургаан насны морьдоос туе бүр айргийн тав буюу 30 морийг сэргээшийн шинжилгээнд оруулна. Өнгөрсөн жил нийт 52 сорьц авч байжээ. Нэг сорьцийн үнэ 200 ам.доллар.
Сурын тэмцээн 7-ноос эхэлнэ
Үндэсний их баяр наадмын сурын тэмцээн энэ сарын 7-нд урианхай, буриад сурын тэмцээнээр эхэлнэ. Сурын байрны засвар одоо-гоор эхлээгүй ч удахгүй засварын ажил хийгдэнэ гэж тохижилт үилчилгээнии хороо мэдээлэв.
Наадмын үйлчилгээний цэгийг цөөрүүлжээ
Наадмын үеэр төв цэн-гэлдэх хүрээлэн болон хурдан морины талбайд гарах үйлчилгээний цэгийн тоог цөөрүүлжээ. Цэнгэлдэхийн эргэн тойрон 600 гаруй, Хүй долоон худагт 150 худалдаа үйлчилгээний цэг наадамчдад үйлчилнэ. Үйлчилгээний газрууд ялангуяа гуанз ажиллуулж байгаа бай-гууллага, хүмүүс шингэн хий их хэрэглэдэг. Энэ нь хэт халуунд ууршиж тэсрэх магадлалтай учраас үйлчилгээ эрхэлж байгаа газрууд заавал галын хортой байх шаардлага тавина.
Мөн төв асрын дээрх гэрлэн чимэглэл зэрэг гэрэлтүүлэг чимэглэлийн ажлууд ч хэдхэн хоногийн дараа бэлэн болно гэв. Цэнгэлдэхийг тойрсон 00-ын өрөөний талаар өнгөрсөн жил иргэдээс олон санал гомдол иржээ. Тиймээс энэ жил ариутгал хийдэг мэргэжлийн компанитай гэрээ хийсэн гэсэн. Наадмын тзлбайд орох ма-шинд А, Б, В, Г, Ү зөвшөөрөл олгодог. Ноднин жил олон машины аясаар Хүй долоон худагт тэнгэр газар нийлсэн их тоос дэгдэж, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ тухай мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ жил уүнийг арай өөрөөр зохицуулахаар бэлтгэж байна. Тухайлбал, А, Б зөвшөөрлийн зам буюу төв замаас салсан км замыг Гал түймэртэй тэмцэх гззар, В зөвшөөрлийн км замыг Тохижилт үйлчилгээний компани, Г, Ү зөвшөөрөлтэй машин явах 3,1 км замыг Ус, суваг ашиглалтын
газар хариуцан усалж байхаар болжээ.
Наадмын хөтөлбөрт тусгагдаагүй бол шоу хийхгүй
Баяр наадмын хөтөлбөрт ороогүй бол ямар нэг шоу арга хэмжээ зохиохыг хориглож байгаа аж. 13-нд Сүхбаатарын талбайд наадмын шоу арга хэмжээ болдгоороо болно.
Наадмын нээлт, хаалт, хүндэтгэлиин концертын хө-төлбөр бэлэн болсон бөгөөд 7-ноос нэгдсэн сургуулилт эхэлнэ. Наадмын соёлын урлагиин үйл ажиллагааг наируулах урлагиин гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган нэгэн содон сюрприз бэлтгэж байгаа тухайгаа дуулгасан.
Харин энэ жил цэнгэлдэхэд шүхрийн буулт болохгүй гэнэ. Төрийн их цагаан тугийг залах морьдыг Хэнтий аймгаас авчирсан бөгөөд тарга хүч сайн байгаа гэлээ. Дашрамд дуулгахад төрийн хүндэтгэлийн их цагаан тугийг 10 гаруй жилийн өмнө хийсэн бөгөөд өдгөө багагүй хуучирсан тухай яригдаж байлаа.
Цэнгэлдэхэд шилтэй ундаа худалдахгүй
Үзэгчид, бөхчүүд, хамгаалалтын ажилтны аюулгүй байдлыг хангах үүднээс энэ жид цэнгэлдэх хүрээлэнгийн дотор шил, лаазтай ундаа зарахгүй.
Төв цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад орсноос хойш 40 гаруй жил болж байгаа бөгөөд д э э в э р , суудлын аюулгуй байдлын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах тухай ч санал ирлээ.
Сэтгүүлчдэд боломж олгоё
Жил жилийн улсын баяр наадмыг гадаадын 50, до-тоодын 300 шахам сэтгүүл-чид сурвалжилдаг. Тэд мандатаа хангалттай өндөр үнээр авдаг хэрнээ сурвалжлага хийх орчин нөхцлөөр хангагдаггүй талаар хуралдааны уеэр яригдлаа. Тиймээс төв цэнгэлдэх хүрээлэнгийн нэг талд шахагдан хашигддаг сэтгүүлчдийг энэ жилээс цэнгэлдэхийн хоёр талд байрлуулах, тэдний байх газар суүдрэвч барих нь зөв гэж шийдлээ. Мөн барилдааны талбайд зааг тогтоож тусгай зөвшөөрөл аваагүй хэн ч тийшээ орох эрхгүй байхаар тогтов.
Энэ мэт наадмын бэлтгэл ажилтай холбоотой олон асуудлыг хэлэлцэв. Өчигдрийн байдлаар салбар хороодын ажил 50-60 хувьтай байгаа бөгөөд наадмын өмнө бүгд бэлэн болно гэж.