Чимээгүй хотыг орлох чандарлах төв нээгдлээ

Үнэ-хээр ч Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц тэргүүтэй хотын захиргаа, ЭМЯ-ны албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн ажилтнууд энэ цогцолбортой танилцаад, цэвэр тохилог, хүмүүсийн хэрэгцээнд нийцсэн газар болохтой санал нэгдсэн юм. Уг цогцолборын гол хэсэг нь салах ёс гүйцэтгэдэг гурван танхим, морг, шатаах зуух бүхий төв юм. Хоймроо бурхан багшийн сэрэг дүрийг залсан том танхимд 150-200 хүн орж, талийгаачтай салах ёс гүйцэтгэх боломжтой ажээ. Бурхан болоочоо ногоон ган-тиг бүхий тавцан дээр тавих бололтой. Харин нөгөө хоёр танхим нь туе бүртээ 80 орчим хүний багтаамж бүхий дунд танхим гэнэ. Модон суурь, талийгаачийн зургийг хийх жааз, цэцэг, хүж зул барих туе бүртээ ширээ, тавиуртай юм байна. Мөн энэ төвд эмчийн үзлэг хийх өрөө-тэй. Бүрлээчийг дуудлагаар Улаанбаатар Буян-гийнхан авчраад эмчийн үзлэгээр оруулаад энд байх моргт хадгалж болох ажээ. Унаа тэргийн хувьд Японоос авчирсан шарил зөөвөрлөх зориулалтын тэрэгтэй тул санаа зоволтгүй. Тэгээд хэзээ чандарлах цаг нараа тохирвол чандарлах зуухт оруулна. Гурван зуух байрлуулах багтаамжтай гэх шатаах өрөө одоогоор хоёр зуухтай. Олон улсын жишгээр чандарлах зуух бүхий өрөөний адар зургаа, долоон метр өндөр бололтой. Энэ өрөө хэдийгээр тийм том биш
түүр нь гурван өрөө дамнаж, барилгаасаасаа гадна ч газар доогуур хэдэн метр урт үргэл-жилеэн ажээ. Чандарлах хугацаа 30-50 минут гэнэ. Бүрэн камержсан энэ өрөөнд хүсвэл ар гэрийн нь хоёр хүн үлдэж, бусад нь зориулалтын хүлээлгийн өрөөнд сууж байж болохоор бэлтгэжээ. Бүр хүлээлгийн ҮIP өрөө ч байна лээ. Тэндхийн ажилтнуудын яриа-гаар 60 кг жинтэй шарил чандарлахад 900 грамм, 120 кг бол 1.800 кг үнс гардаг аж. Цогцолборт найман суварга боегосон бөгөөд хүсвэл чандраа тэнд сац болгон үлдээж, үгүй бол нутаг усандаа шин-гээж болно. Гадна үүдэндээ л гэхэд хос гантиг арслан босгосон буяны энэ цогцолбор үнэ шингээж, хөрөнгө гаргаж хийсэн гэдэг нь илт байлаа. Энд эхний захиалга хэдийнэ ирсэн бөгөөд нээлтээ албан авахаар хойшлуулжээ. Буяны сүмд ном хурах лам нар энд данстай ажээ. Жижиг шилэн хорго бүрт чандар хадгалах тансаг ваарууд байх агаад 49 хоногийг дуустал нь ном хурж, арц хүж сэнгэнэсэн гол сүмд байх юм байна. Харин доод давхарт чандар байрлуулах шилэн хорго бүхий тавиур бэлэн бөгөөд хүн нэмэгдэх тусам дахин шинээр тавиур байрлуулахаар төлөвлөжээ. Талийгаачийн чандрыг хүссэн жил хугацаагаараа энд байрлуулж болох гэнэ. Жил байршуулах төлбөр нь 35 мянган төгрөг. Анх дуудлага өгсөн цагаас нь бүрэн үйлчилгээ хийлгэх өртөг нь 300-400 мянган төгрөгт багтана гэж тооцоолж байгаа хэмээн энэ ажлыг 1980-аад оноос хөөцөлдөн судалсан Г.Идэрмаа захирал яоьж байлаа. Хамба газарт, усанд, галд, хий салхинд шингэдэг үндсэн дөрвөн уламжлалтай. Үндсэн уламжлалын нэг болох галд шингэх боломж ийнхүү нээгдэж байна. 1990-ээд оноос хойш манай лам хуврагууд хайлах ёслол их хийлгэх болсон. Саяхан л гэхэд Гандан хийдийн цорж ламыг таалал төг-сөхөд хайлах ёслол хийсэн гэж байлаа. Мэдээж хүмүү-сийн тогтеон хэв маяг, зан-шил өөрчлөгдөхөд хугацаа хэрэггэй л байх. Гэхдээ цаг үетэйгээ зэрэщэн алхах нийгмийн захиалга ёсоор манайхан цэвэр, эрүүл, хэрэгцээнд нийцсэн энэ төвөөр үйлчлуүлэх нь ойлгомжтой юм. Үхэж, төрөх нь үнэн хорвоод монголчууд чимээгүй хотын иргэдтэй хаяа дэрлэн амьдрахыг хүсэхгүй нь лавтай.
(өдрийн сонин 2004.07.03 164)